1.Үзэсгэлэнтэй юм

5 2 3
                                    

Чиний төрсөн чинь өөрөө тэр чигтээ алдаа адгийн амьтан минь. Чамаас болж--

"Хөөе босооч зай гарвал идээд завсар гарвал унтаад чи бүр гахай төрхөндөө орж гүйцлээ. Тэгээд ч одоо босохгүй бол хичээлээсээ хоцорлоо онц сурлагатан гуай" гэсээр хар дарсан зүүднээс минь нүүрлүү дэр шидсээр аварга биет мангас сэрээлээ.

Би ч нүүрээрээ үрчилгэсээр "Ёоо хүнийг аятайхан хүний ёсоор сэрээхээр таниас юу унах гээд байгаан? АВАРГА БИЕТ МАНГАСАА"

"За давраад байгаарай Ким Жиён ахыгаа тэврээд баярлалаа гэхийн оронд мангас гэсэн үү? Ойрд арай л их эрхлүүлчихэж лдээ хүн нүүр өгөхөөр бөгс өгөөд байгаарай зүгээр дагаад хэл" гэснээ хоолойгоо нарийсгасаар "МИНИЙ ХАЙРТАЙ НАМЖҮҮН АХАА ӨГЛӨӨ БОЛГОН НАД ШИГ ҮХРИЙГ СЭРЭЭЖ ӨГДӨГТ БАЯРЛАЛАА БИ Ч ИЙМ АХТАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗТАЙ ОХИН ШҮҮ"

Би яаж мөчөөгөө өгөх вэ дээ бөөлжиж байгаа юм шиг царайлаад"Дахиад хэлдээ гялс бичээд аваадхая таны ингэж ярьдагийг Рэми эгч мэдвэл ч таны тухай бодол нь шууд өөрчлөгдөх байхдаа"

Ахын царай шууд сонин болсноо"Хурдан босч цайгаа уучихаад хичээлдээ яв галзуу амьтан минь" гээд гарлаа.

Өглөө болгон ингэж эхэлдэг. Хар дарсан зүүднээсээ сэрж бодит ертөнцөд ирэхэд хөлсөнд минь норчихсон ор, сэгсийчихсэн үстэй ах.

Ингээд л миний дахин нэг өдөр эхэллээ. Орноосоо боссоор цаг хартал дөнгөж 5:30 бурхан минь хүнийг 6:30 гээд сэрээгээрэй гээд байхад ийм байж яаж СҮИС/СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ/-д орчихдог байнаа бүр болоогүй шилдэг оюутан болчихдог хэлсэн цагт ч хүнийг сэрээгээд өгч чадахгүй байж.

Төгсөх ангийн сурагч болохоор эрт очсон ч хийх юмтай болохоор хурдхан өөрийгөө бэлдчихээд

Өглөөний цайгаа уухаар гал тогооны өрөөнд ортол ах намайг хүлээж байсан бололтой хоолоо өрчихөөд идээгүй сууж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөөний цайгаа уухаар гал тогооны өрөөнд ортол ах намайг хүлээж байсан бололтой хоолоо өрчихөөд идээгүй сууж байв.

𝐸𝑢𝑛𝑜𝑖𝑎Where stories live. Discover now