Chap, 003 : Someone i can't lose.
"Хачиртай талханд дуртай юу?"
Ингэж асуусныхаа дараа хормын дотор өөрийгөө юу хийчихсэн талаар бодож харамсан ичиж байтал тэр миний байдлыг анзаарав бололтой инээмсэглээд "Гахайн махтайд нь дуртай." гэлээ.
Миний авсан төрөл нь гахайн махтай байсанд дотроо хоёр ширхэгтэй хачиртай талхаа задлаад түүний өөдөөс сунгатал тэр хэсэг гайхсан ч инээмсэглэхээ болилгүй нэгийг нь авав.
Намайг суудалдаа суухад тэр хачиртай талхнаасаа нэг хазчхаад "Өө нээрэн тийм. Ким Профессор оюутнуудад бие даалт өгсөн дөө. Тэрийг түрүүн хоёр хоёроороо хийх ажил болгосон. Харин бие даалт дээрээ сонгож авсан сэдвийн цар хүрээгээ илүү том болгох юм билээ. Чамайг энэ Профессорийн хичээл дээр сайн гэж бодсон юм л даа, хамтдаа хийвэл ямар вэ? "
Намайг гайхшралаасаа гарч амжаагүй хариу хэлэхгүй удсанд Жимин санаа зовсон өнгөөр инээн "Зөвшөөрөхгүй бол зүгээр дээ. Би ингээд явъя даа." гээд өндийхөөр завдахад нь явуулчих вий дээ гээд сандран гараас нь зуурч орхилоо. Тэр инээд алдан суудалдаа буцаж суув.
Тэгээд нэг зүйл санав бололтой гэнэт гараа сунгаад "Танилцаагүй юм байна. Пак Жимин гэдэг. Чамайг?"
Би түүнийг нэрээ хэлэхэд эгээтэй л "Мэднэ ээ." гэчихээгүйдээ одоо болтол өөртөө талархаж явдаг юм. Бодож буй зүйлдээ инээхэд тэр гайхав бололтой асуулт эрсэн харцаар харсанд нь би бантан бушуухан түүний гарыг атгаж аваад " Жү Юнми. " хэмээлээ.
Танилцсаныхаа дараа л бид яг үндсэн ажилдаа орохоор болон би эхлүүлээд хаячихсан зүйл рүүгээ харвал яг өнөөх бие даалт байж.
Хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байсан ч түүнд сонгож авсан сэдэв, хийх гэж байсан санаагаа хэлэхэд Жиминд ч ихээр таалагдаж бид тэр өдөр эхлэлийг нь тавиад өөрсдийн хийх ёстой зүйлсээ ч хувиарлаад авлаа. Бурхандаа талархъя, Жимин миний бодож байснаас илүү хичээлдээ анхаардаг юм билээ.Түүний нээлттэй нийтэч байдлын ачаар бид ярилцахад ямар нэгэн төвөг учирсангүй, бодож байснаас минь хамаагүй хурдан яриа нийлж билээ. Сургуулийн номын сан оройн 9н цагаас хаадаг. Харин бид 9 цаг тэр өдөр хийх ёстой байсан зүйлийнхээ талд л ороод байсан юмдаг.
Хөөгдөх шахан гарч ирэхэд минь усархаг бороо угтаж авлаа.