Chap、004

15 2 0
                                    

Chap, 004 : He is more important to me than friendship or love.

Ийм болохоор л бороонд дэндүү дургүй байдаг юм. Би нороогүй даараагүй ч дараагийн өдөр нь ханиад хүрчихдэг. Ичмээр юм аа, Жиминийг ханиад хүрчихэв гэж тэгж их анхаарсан хэрнээ өөрөө халуураад сууж байна гэдэг.

Хэд хэдэн шалтгаан өөртөө зохиочхоод өнөөдөр хичээлдээ явахаа болихоор шийдэж, харин бие даалтынхаа ганцаараа хийж дөнгөхөөр ганц хоёр зүйл дээр төвлөрөхөөр шийдээд орондоо зөөврийн компьютерээ аван өөрийгөө хөнжлөөрөө ороогоод ажлаа эхэллээ.

Харин хийж буй зүйлдээ төвлөрөх тусам дотор Жиминий талаарх бодлуудаар дүүрч байсан юм. Яагаад ч юм тэр хичээлээ дуусгачхаад гэрийн минь гадаа ирээд намайг хүлээгээд зогсож байгаа юм шиг санагдсан. Эсвэл хичээлдээ ирэхгүй болохоор минь санаа нь зовоод зүгээр эсхийг минь шалгаж асуух юм шиг мэдрэгдсэн.
Танилцаад нэг л өдөр болж буй хүнээсээ ийм зүйл хүсэх нь эвгүй хэдий ч, хүнтэй анх удаа л найз болж үзэж байгаа надад хугацаа нэг их хамаа байсангүй.

Гэхдээ хамгийн тэнэг нь гэвэл би түүнд том орон сууцныхаа яг хаана нь амьдардаг талаараа, бүр дугаараа ч өгөөгүй байсан хэрнээ түүнийг хүлээж байсан нь юм. Одоо бодох төдийд л энэ үеийн өөрийгөө ганц дэлсээд авмаар санагддаг гээч. Бурхан минь.

Үнэнчээр бол би түүнтэй танилцсанаас хойш тоотой хэдэн хүнтэй учирч, уулзаж явсан ч хэнтэй нь ч сүүлчийн бороо болон ханиадтай өглөөгөөр холбоо тогтоож яваагүй юм шүү. Пак Жимин ер нь миний өмнө амьдралын нүглийн төлөөс байх. " Жү Юнмигийн нүглийн төлөөс Пак Жимин."  Хөгжилтэй сонсогдож байна.

-

Нар жаргаж эхэлж байх үед л байх. Хийж буй зүйлдээ улайраад өдөржин суусан намайг утсанд минь гэнэт ирсэн танихгүй дугаарын дуудлага л өндийлгөсөн юм. " Ээж эсвэл аавын аль нэг нь биш. Над руу залгаад байх шалтгаантай хүн байхгүй, Жимин миний дугаарыг мэдэхгүй. Ямар учиртай хүн юм бол доо? " 

Ахиад л бодолд автан дуудлагаа ч авахаа мартаад сууж байснаа дуудлага яг л тасрахын өмнө бодит байдалдаа эргэн ирж утсаа авлаа.

"Байна уу? "

"Хөөх олчихлоо шүү. "

"Хэн бэ? "

"Хөөе, Бид уулзаагүй 24 цаг ч болоогүй байхад хоолойг минь хүртэл мартчихна гэдэг. Жү Юнми хүйтэн сэтгэлтэй юм аа. "  гэсээр түүний чангаар инээж буй нь дуулдав.

[ My dream, was you. ]Where stories live. Discover now