Chap、005

17 2 0
                                    

Chap, 005 :  Our wish, our destiny.

"Юнми! "

Сүүлийн хичээлээ дуусгачхаад харих талаараа бодолд автан алхсаар явахад минь хэн нэгний хоолой бодлыг минь зүсэн орж ирлээ.
Жимин намайг эргэн хармагц инээмсэглээд олон оюутнуудыг сүлжин гарсаар хажууд минь ирэн зогсов.

"Номын сан орцгоох уу? "

Би өнөөдөр хийх ёстой чухал зүйлс байгаа талаараа бодон, ямар нэгэн төлөвлөгөө байгаа эсхээ ч нягтлан эцэст нь завтай гэсэн дүгнэлтэнд хүрээд шууд номын сангийн зүг эргэх гэж байсан ч өглөөнөөс хойш нэг сав усаар л тэжээгдэж байсан ходоод минь хонхолзохыг мэдэрлээ.

"Бурхны нэрийг бодож эхлээд юм идэцгээе. "  Гэдсээ илсээр ийн өгүүлэхэд тэр хөөрхөн гэгч нь инээд алдаад нэг мөрнөөс минь бариад кампусын дэлгүүр лүү зүглэв.

Кампусын дэлгүүрийн гахай махтай хачиртай талх ч үргэлж шилдэг нь байх юм аа. Яг үдийн цайны цаг байсан болохоор ч тэр үү, дэлгүүрт бараг л хөл гишгэх зайгүй байсан тул бид шууд л идэх зүйлээ аваад номын санд очихыг илүүд үзсэн юм.

Долоо хоногийн сүүлийн өдөр хичээл бага байсан ч би өглөөний 8 цагаас хойш сая хүртэл битүү хичээлтэй байсан бол Жимин өнөөдөр хичээлгүй ч, оюутны зөвлөлийн уулзалтаас болоод ирэх шаардлага гарсан аж. Бурхан минь, дөнгөж хоёр дугаар курс хэрнээ хэдийн оюутны зөвлөлд орчихсон. Энэ хүн яаж амьдраад ийм болчихдог юм бол доо?

Номын сангийн зүг алхан явахад  "Өнөөдөр ямар нэгэн бие даалт хиймээргүй байна аа. Цаг хангалттай байгаа шүү дээ, зүгээр л цагийг өнгөрөөцгөөе."  Тэр ийн хэлээд өчигдөр шөнө өнгөртөл хийсэн ч урагшгүй байгаа бие даалтын талаар бодоод нүүрээ үрчийлгэнэ.

" Тийм шүү. Чамайг бие даалтаа хийе гэсэн бол би хайртай ороолтыг чинь хайчилж хаячхаад гарч явахад бэлэн байлаа. "  гээд хуруугаа хайч болгон үзүүлвэл тэр ороолтоо энгэртээ наагаад сандлаараа бага зэрэг хойшлох аж.

"Жинхэнэ төрхөө харуулж байх шив дээ! Өө нээрэн тийм-" Тэр хачиртай талхнаасаа нэг том хазаад хэлэх зүйлээ бушуухан хэлэх гэж яаран хурдан хурдан зажилж арай гэж залгив.

"Эндээс чиний хамгийн дуртай ном юу вэ? Эсвэл надад санал болгохоор ном ч юм уу. "

Би хэсэг бодосхийлэв. Яг үнэндээ оюутан болоод дөнгөж нэг сар өнгөрч байгаа надад эндхээс хамгийн дуртай ном гэхэд их хүндрэлтэй санагдлаа.

"Аан нэг байгаа юм байна. Саяхан уншиж дуусгасан л даа. Аваад ирье."

Бор шаргал зузаан хавтастай, гар бичмэлээр англиар "My dream was you." гэж бичсэн овоо зузаавтар болтой номыг түүний урд авчирч тавиад гараа номон дээрээс авахаасаа өмнө нэг асуулт асуух хэрэгтэй байх гэж үзсэн юм.

"Чи хайраас ч, нөхөрлөлөөс ч илүү үнэтэй харилцаа энэ хорвоо дээр байдаг гэж боддог уу?"

Тэр яагаад гэнэт ийм асуулт асуусанд минь гайхсан ч, нэг санаа алдаад  "Сайн хэлж мэдэхгүй юм. Тийм харилцааг үзэж эсвэл харж байж л тодорхой хариулт хэлэх бололтой. "

Би ямар нэгэн зүйл хэлсэнгүй толгой дохиод, номноос гараа аван суудалдаа суухад тэр ч гэсэн надаас ахин юм асуух хэрэггүй гэж үзээд номын хамгийн эхний хуудсыг нээв.

Би ямар нэгэн зүйл хэлсэнгүй толгой дохиод, номноос гараа аван суудалдаа суухад тэр ч гэсэн надаас ахин юм асуух хэрэггүй гэж үзээд номын хамгийн эхний хуудсыг нээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жү? Зохиолч нь чамтай адилхан овогтой юм байна."  Тэр инээвхийлээд гарчигны дор бичсэн хэдэн мөртийг хэдэнтээ давтав.

Тэр дараагийн хуудсыг эргүүлвэл номын үйл явдлын эхний өгүүлбэрийг зөвхөн бидэнд л сонсогдох хэмжээнд амандаа уншлаа.

"Ромео Жульетта нарын түүхээс ч илүү хайрыг чамд өгөхсөн.
Төрөхөөс үхэх хүртлээ хамт байсан найзуудын түүхээс ч илүү нөхөрлөлийг чамд өгөхсөн.
Цусан холбоотой ахан дүүсийн түүхээс ч илүү сэтгэлийг чамд өгөхсөн.
Хязгааргүй гэдгээс илүү хэмжээс байдаг бол чамд өгөхсөн. "

Би бугуйн цагаа хараад огцом өндийн  "Энэ номыг ганцаар уншвал л жинхэнэ мөн чанар нь гарч ирэх байх. Тиймээс би явлаа."

Гадуур хувцсаа өмсөх гэхэд минь тэр бугуйнаас минь зуураад  "Харин ч чи байвал тухтай шүү дээ. Ганцаар чимээгүй газар байх-"  Хэлэх зүйлээ зөв эсхийг нь тунгааж хэсэг азнаад  "Толгой дүүрээд тухгүй байдаг юм.."

Доош харан өөртөө л сонстохоор уруулаа цорвойлгон бувтнах түүнийг хараад яагаад ч юм инээд хүрэн гадуур хувцсаа суудал дээрээ тохоод буцан суухад минь царайнд нь гэрэлтсэн төрх тодорч инээгээд анхаарал нь номондоо төвлөрөх аж.

[ My dream, was you. ]Where stories live. Discover now