Chap、006

22 2 4
                                    

Chap, 006 : A lots of a surprises.

"Өнөөдөр төлөвлөсөн ажилтай гэсэн байх аа?"

Долоо хоногт хэдхэн л удаа тохиодог Жимин бид хоёрын нэг хичээлд суудаг үе. Тэр асуучхаад дэвтэр лүү минь харан гарахаа болин тасалдаж байгаа үзгийг гараас минь аваад өөрийнхөө үзгийг бариулав.

  "Тийм ээ, амжуулах ёстой зүйл байгаа."  Би хариулангаа түүний дэвтэр лүү харвал тэр тэмдэглээд дуусчихсан байхаар нь санаа амраад хичээлийн цаг дуусахаас өмнө бичих гээд ханцуйгаа шамлалаа.

  "Би ч гэсэг хүнтэй уулзах төлөвлөгөө байгаа. Тэгэхээр маргааш эсвэл нөгөөдөр л номын сан орох бололтой. "

"Хамгийн хойно байгаа хоёр хичээлдээ анхаар!"  Багшийн энэ үгээр бидний харилцан яриа өндөрлөж, хичээл дуусан дуустал нэгэн рүүгээ харахаас өөр зүйл хийж чадсангүй.

-
Би хичээлийн дараа Жиминийг кампус дээр хүлээнэ. Бидэнд өнөөдөр хамт хийх зүйл байхгүй ч хичээл дуусах бүрд салах ёс хийж байж л салдаг болсон нь хэдийн дасал болчихжээ. Угаас бие биенийхээ хуваарийг бараг л цээжлэчихсэн учир хэн нь хэзээ тараад, хэдий болтол хүлээхээ ч мэддэг. Уг нь өнөөдөр бид тараад хамт явдаг ч багш түүнийг дуудсан учир хүлээж буй минь энэ.
Өдөр хоорондоо ярьсан гээд хэд хэдэн удаа сануулга авсан учир бага зэрэг санаа минь зовж байв.

"Би хэн бэ?"  Тэр хоолойгоо бага зэрэг бүдүүсгэн, нүдийг минь гараараа дараад ийн асуув.

"Би өнөөдөр зөвхөн нүд хэсгээ будах гэж нэг цаг зарцуулсан гэдгээ чамд хэлсэн билүү? "  Тэр сандраад гараа шууд л хүчтэй авч орхиход будаг минь нүүрээр нэг болчихов.

Би удаанаар утасныхаа камерыг гаргаж ирэнгээ  "Чамд зугтах таван секунд байна. Баригдвал өнөөдөр үхэх өдөр чинь шүү. "

Тэр юу юугүй олны дунд зугтаад алга болох бол би нүүрээ цэвэрлэхээр сандал руу дөхлөө. Харин удалгүй Жимин уут дүүрэн амттан авчихсан томоос том инээд алдаад нааш аажмаар ойртон хажууд суув.

"Миний найз будаггүй байсан ч гоё харагдаж байна даа. Байгалиасаа ийм хөөрхөн хүнд будаг ямар хэрэг байх вэ гэж бодоод л найз нь харин арилгачихсан байхгүй юу. "

Тэр хоолойгоо их л зөөллөн үгээ зөөж хэлэх нь нилээн айчихсан байгааг илтгэх шиг. Би одоо ингэтэл нь айлгачихсан юм уу хаашаа юм.

[ My dream, was you. ]Where stories live. Discover now