Chap、008

19 1 2
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Chap, 008 : The problem is getting worse

"Яагаад надаас зугтаад байгаа-"

Жимин намайг эргүүлэнгээ ингэж хэлэх ч нүднээс минь урсах нулимсыг хараад өгүүлбэрээ дуусгасангүй.

Тэр хэсэг гайхан үг дуугаралгүй зогсож би уйлсаар байсанд хүмүүс шивнэлдэн өнгөрч байсан тул тэр бугуйнаас минь барин кампусын захад байх модон дундах сандал дээр аваачлаа.

Уйлж дуусан дуустал минь Жимин надаас ямар нэг зүйл асуулгүй зүгээр л хажууд минь суусаар байсан. Өөрөө ч ойлгож дөнгөхгүй байгаа мэдрэмжүүдийг минь надаас шалгаалгүй зүгээр л хажууд минь байсан.

Харин бидэн дунд зөвхөн шувуу жиргэх чимээ үлдэж, би авиа ч унагалгүй газар ширтэн суусаар байсанд тэр хоолойгоо нэг засч аваад  "Чи үнэхээр ямар нэгэн зүйл хэлэхгүй юм уу?" гэлээ. Гэсэн ч би зүгээр толгойгоо сэгсрэхээс өөрийг хийсэнгүй. Хэлж болохгүй байх аа, "Түүний мэддэг би" ийм биш болохоор. Удахгүй би яваандаа дээрдчих болохоор. Санааг нь зовоож, сэтгэлийг нь тавгүйтүүлж болохгүй шүү дээ.

Зүгээр л толгой сэгсэрсэнд минь тэр хүнд гэгч нь санаа алдахад нь дотор минь маш их гэмшил мэдрэгдэж билээ.

"Уучлаарай. "  Удаан бодож тунгааж арай хийн хоолойгоороо давуулж чадсан ганц үг минь. Түүний хариу үйлдлийг харах зориг хүрээгүйдээ юу эсвэл толгойгоо өргөх ч тэнхэлгүй болсон уу? Аль нь гэдгийг мэдэхгүй ч би түүн рүү эгцэлж харж зүрхлээгүй ээ.

[ My dream, was you. ]Where stories live. Discover now