Найз минь

17 2 0
                                    

     Энэ нарт ертөнцөд миний амьдралд заяасан цорийн ганц хайрт найз минь төрлөө олж чадалгүй төрсөн нохой юм.
     Миний амьдралд нэгэн гайхалтай хорвоогын учралаар нохой гэх амьтан орж ирэн намайг баярлуулсан. Түүний нэрийг inky гэдэг байсан учир нь тэр яаг л хар бэхээр зурсан мэт үзэсгэлэнтэй нохой. Түүний байгаа байдал нь яаг л над шиг хэлээ гарган мишээж байгаа нь хамтдаа хөөцөлдөн тоглохдоо баярлаж байгаа нь хаа хамаагүй баачихаад загинуулж байхдаа гаргаж байгаа царай гээд бүх зүйл нь яаг л нохойны биед байгаа хүн мэт.
     Өглөө эрт босоод нүүр гараа угааж байх үед хажууд ирэн шууд л хамтдаа тоглох гэж дайрдаг царай нь бодлоос салахгүй. Уралдах үед яаж ч хичээгээд баригддаг байсан болохоор үргэлж уралддаг байж билээ. Бусад том том аймар харагддаг нохойнууд бид хоёрыг явж байхад хуцаад ирэхгээд байх үед би inky-г аль болох хурдан аваад зугтахыг л хичээдэг нь inky-г гэмтээчихвийдээ гэсэндээ л байтал үгэнд оролгүй өөдөөс нь арцалдаж байгаад уруулах үе бий. Тэр болгонд би уурласандаа хэдий аймар нохой байсан ч аврахгээд дайрад ордог минь засардаггүй. ядрахаараа дулаахан үслэг гэдсийн дэрлээд хэвтэх нь үнэхээр халуун дотно мэдрэмжийг надад өгөн тэр газраа зүгээр л үүрд унтахийг хүстэл аз жаргалтай тайван болгодог байсан гэхдээ төд удалгүй хэлээрээ долойгоод сэрээчихдэг байсан болохоор унтаж чададгүй байсан. Буруу гэдгийн мэдэлгүй хийж орхисон зүйлс дээр эзэн нь загинах үед би аль болох өмөөрхийг хичээж байгаад өөрөө цуг загинуулж байж билээ хха.
Нэг өглөө чи гарахгээд оролдоод байх үед чинь хамт гаралгүй ганцааранг чин тавиад явуулах үед чи дахиж хэзээ ч ирээгүй би чамайг маш удаан хүлээсэн хүлээсээр хүлээсээр тэсхийн алдад араас чин гарж хайсаар хайсаар хайчсаныг чин мэдэхгүй болохоор цөхрөнгөө алдад хайсны эцэст дандаа хамтдаа байдаг байсан газраа хэвтэж байгааг хараад баярласандаа хамаг хурдаараа гүйнэ очтол чи газарт буудуулсан байдалтай хэвтэж байсан. Би хөдөлгөөнгүй болж нүднээс минь нулимс тасралтгүй гаран "яагаад яагаад" хэмээн орилж түүний үргэлж дулаахан байдаг бие нь мөс шиг хүйтэн болсон байгаа нь сэтгэлийг минь зүсэж эхний бөгөөд эцсийн удаа гэдсийн дэрлэж унтахдаа хэлсэн ганц зүйл нь "хүн гэдэг амьтан муухай юм тиймээ" хэмээн өвлийн хүйтэнд тэр чигтээ сэрэлтгүй унтжээ.
     Хэдий хоёулаа өөр төрөл зүйл байсан ч яиар ч цаг үед үргэлж бие биенээ олон хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрөөх болно учир нь чи миний цор ганц найз.
    
    
    
    

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 09, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

НайзWhere stories live. Discover now