Filia

14 1 0
                                    

     Энэ хорвоогын надад өгсөн хамгийн сайхан бэлэг нь Filia чи юм.
     Би ганцаарддаг, бусад хүүхдүүдийг найз нөхөдтэйгөө хөгжилтэй гэгч нь инээд баясал алдаад цагийг сайхан өнгөрөөж байхдаа гаргаж буй царайн намайг ганцаардуулж, атаархуулж, үзэн ядуулдаг.
  Me: Би яагаад тэдний нэг байж болохгүй юм би юу буруу хийсэн юм бэ хэмээн, өөрөөсөө дандаа асуудаг гэхдээ надад бусадтай найзалхад зориг дутдагаа мэднээ би багаасаа сургууль цэцэрлэгт сууж үзээгүй болохоор бусадтай харилцаж чаддаггүй, үзээчгүй тийм ч болохоор би гэртээ үргэлж л байдаг гарахыг ч үзэн ядаж байна хүмүүсүүдийн нэгэнтэйгээ инээлдээд явж байхын харж гутармааргүй байна. Гэж хэлсэн ч би гарсаар л байсан хэдий ганцаараа ч гэлээ хэн нэгэн над дээр ирж ярилцаж ойлглцохыг хүссэн.
     Энэ их бодолдоо автан явж байтал нэг мэдэхэд хэсэгхэн хугацаанд нүд харанхуй болон буцаад нээгдэхэд би эмнэлэгийн орон дээр дусал хийлгэцэн биеээ хөдөлгөх чадваргүй болцон хэвтэж байгаагаа гайхан, юм ярих гэтэл амаа ч хөдөлгөж чадахгүй байхад минь ээж аав миний хажууд үнэхээр цөхөрсөн байдалтай сууж байгаа нь юу болсоныг надад бараг л хэлээд өгчихсөн. Эмчийн хэлснээр барилгийн доор бодлогширон алхаж байхад минь толгой дээрээс мод унан ухаан алдсан бөгөөд тархи доргисон ба өшөө шинж тэмдгүүдийг нь оношилж чадахгүй ээ гэхэд би гунигласан. Над дээр юм унан гэмтэж, ээж аавыгаа шаналуулсандаа биш яаг тэр мөчид үхээгүйдээ гунигласан би ч муухай хүн юм даа үхчихвэл гэр бүлийнхэн минь гуниглах байтал хүсэж л байдаг.
     Хэмээн өөрийгөө зэмэлсэнээр эмнэлэгийн орон дээр олон өдөр шөнийг өнгрөөв. Ашгүй нэг цочирдолоосоо гаран алхаж ярьж чаддаг болсон би буцаад л гадуур нөгөө л нэг ганцаар гарж эхэллээ. Гэтэл нэгэн охин хаанаас ч юм ардаас минь миний нэрээр дуудахад би гайхан эргэж хартал үнэхээр хөөрхөн охин надтай яаг л үнэхээр дотны хүн мэт ирэн тэвэрч авахад надад үнэхээр хэлэх үг ч битий хэл юу хийхээ ч мэдэхгүй болтлоо баярлаж байлаа. Тэр охин надруу харснаа:
  F: ёоо чи яагаад надад гэмтэж бэртээд эмнэлэгт хэвтэж байгагаа хэлэлгүй таг чимээгүй болцым бээ? айй, хэмээн санаа зовсон уурласан хэлбэрээр хэлэхэд
  Me: ч чи хэн билээ би чамайг танихгүй ш дээ, гэж сандарсан байдлаар хэлэхэд.
  F: чи одоо толгойгоо цохиод мангар болцымуу, гэж хэлээд гарнаас минь чирэн дандаа ганцаараа алхдаг байсан газраар минь дагуулж ирснээ
  F: хоёулаа дандаа энүүгээр хамтдаа алхдаг байсан биздээ санахгүй байна уу, гэж гомдсон өнгө аясаар хэлэхэд би толгойгой дохин
  Me: үгүй ээ уучлаарай, Гэхэд шууд нүднээс нь нулимс цийлэгнэн
  F: Чи нээрэнгээсээ намайг мартцан юм уу, хэмээн уйлж гэнэ. Би юу хийхээ мэдэлгүй өөрийн эрхгүй тэвэрж аваад юу ч хэлэлгүй хэсэг зогслоо уйлахаа боль нь миний гарнаас чанга атган дахиад л нэг газар луу дагуулаад алхаж гэнэ. Надад гайхсан, цочирдсон, баярласан мэдрэмжүүд маш олноороо хуран юу хийхээ мэдэхгүй болгож байлаа.
     Үргэлж хэн нэгэнтэй сууж рамен идэхийг хүсдэг газар намайг дагуулан очиж хоол захиалахыг асуув. Би гайхан анх удаагаа хэн нэгэнтэй ирэхийг хүссэн газраа ирсэндээ баярлан
  Me: Чи юу захиалахыг хүсэж байна гэж, асуухад
  F: Зүгээр ээ санаа зоволтгүй би дэглэм барьж байгаа, хэмээн нэг л худлаа мэт аясаар хэлэхэд би үргэлж идэхийг хүссэн хоолоо захиалан баяртай гэгч нь идэж орхилоо.
  F: Одоо хоёулаа дараагийн газар луугаа явья.
  Me: Дахиад газар байгаамуу гээд нүд рүүн харан хэлэхэд хажууд байсан хүмүүс над руу галзуу хүн харж байгаа мэт харцаар харан хэлэхэд нь би яагаад гэдгийг ойлголгүй шууд л дагаад явчихсан. Төд удалгүй надтай усан оргилуур дээр ирэн гарыг минь хөтлөн надад:
  F: Чи үргэлж л бусад хүмүүсийг хараад ингэх юмс тэгэх юмс л гэдэг байсан одоо тэр хүссэн зүйлсээ хийх ямар байна, хэмээн надаас асуухад нүднээс минь нулимс гаран баяртайгаар
  Me: Баярлалаа Filia, хэмээн яагаад ч юм хэлчихжээ яагаад Filia гэчү нэрийг нь ч мэдэхгүй байж гэж өөрөөсөө асуун гайхшаран зогсож байлаа.
     Filia инээмсэглэн ямар ч үг хэлэлгүйгээр алхаад яваад өгч гэнэ. Гайхсан би ардаас нь
  Me: Явах гэж байга юм уу, харьж байгаа юм уу, хэмээн асуугаад ардаас нь алхасаар байтал түүний дүр зураг бага багаар бүдгэрч илүү холдож байхын хараад
  Me: Баяртай гэж хэлэлгүй явах байсан юм уу, хэмээн араас нь гүйх гэсэн боловч нүд минь илүү их бүрэлзэснээр тэнхэл минь эцэстээ хүрэх үед эмнэлгийн гадаа ирэн Filia луу хартал над руу үзэсгэлэнтэй гэгч нь мишээсэн царай гарган алга болов. Яг тэр мөчид би өөрийнхөө биеийг өргөж дийлэлгүй эмнэлгийн гадаа ухаан алдаад өгж.
     Сэрэхэд дахиад л эмнэлгийн орон дээр биеээ хөдөлгөж чадахгүй байдалтай хэвтэж байхдаа өөрийгөө хүчлэн байж босоод эмч дээр очин
  Me: надтай цуг ирсэн тэр охин хаана байна гэтэл, гайхсан харцаар
  Эмч: уучлаарай чи ганцаараа л ирсэн шүү дээ одоо бие чинь тааруу байна ор луугаа буцна уу,
  Me: Юу яриад байгаа юм бээ надтай байсан шүү дээ миний хажууд байсан би маш сайн санаж байна учир нь тэр надад үнэхээр чухал хүн минь шүү дээ, гэтэл эмч цаас харуулснаа
  Эмч: Уучлаарай таны тархи өмнө гэмтсэнээс болоод мэдрэл оюун ухаанд чин нөлөөлсөн болохыг бид өчигдөр орой шинж тэмдэг илэрхэд нь оношилж чадсан, та хэрвээ жоохон л цаг алдсан бол тархи чин үхжиж та үхэх байсан, та үнэхээр азтай байна.
     Гэхэд би юу болсоныг тэр даруйдаа ойлгосон Filia гэгч нь ердөө надад л харагдсан хий зүйл болохыг. Би түүнийг мартсандаа биш ердөө л миний дотор оршдогыг мэдээгүй байсан болохоор л би таньж чадаагүй, хүмүүс намайг галзуу мэт харсан нь ч ойлгомжтой боллоо эцэст нь би ердөө л хий хүнтэй хамт байсан юм байна.
     Миний амийг авран хүслийг минь биелүүлсэн ачтандаа баярлалаа.
~~~Ердөө ганц найз заяах тийм хийж боломгүй хэцүү зүйл байсан юм уу бурхан~~~
    

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 10, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Нэг хүнWhere stories live. Discover now