Chap、009

13 1 1
                                    

Chap, 009 : The real party is starting! 

Нүдний минь өмнө Жимин Канхүн сонбэг хөлөөрөө өшиглөн цааш унаган тэгээд дээр нь гарч суугаад түүний нүүрэн дээр ар араас нь хүчтэй шанаадах бол, Намжүн сонбэ миний хажууд ирэн зүгээр эсхийг минь олон дахин асуусан ч тэр үед амнаас минь авиа ч унаагүй юм. Намжүн сонбэ над руу хүрмээ нөмөргөхөд Бюл угаалгын өрөө рүү түүний араас орж ирэн сандран Жиминийг болиулах гэж хичээж байсан мэт л санагдаж байна.

Үнэндээ, тэр үед яг юу болж байсныг би одоо ч бүрэн санадаггүй юм. Гүн цочролд орчихсон байсан гэх үү дээ. Бүх зүйлийг ухаарахтайгаа болоод сэргэж эхлэхэд лав бид цагдаагийн хэлтэс дээр Канхүн сонбэ хэлтсээр дүүрэн "Би буруугүй!" гэж орилсоор байсан. Жимин түүний хажууд сууж өөрийгөө их л тэвчиж байгаа бололтой гараа чичиртэл нь атгачихсан байсан. Харин Намжүн ах өөр нэгэн талд байцаалт өгч, Бюл миний хажууд мөрийг минь зөөлөн илэн тайван байх хэрэгтэйг маань сануулан шивнэсээр л.

"Энэ новш надад өөрөө эхэлж гар хүрсэн. Би зүгээр л, Юнми их муудсан харагдаж байсан учраас туслахыг л хүсэн араас нь ороод түүнийг дээрдүүлээд байж байтал, гэнэтхэн л эд нар орж ирээд, энэ галзуу амьтан над руу учиргүй дайраад биед минь гэмтэл учруулсан! "

  "Түүнийг үнсэх гээд зогсож байснаа юу гэж тайлбарлах гээв? "

"Тэр чамд хамаагүй хэрэг! "

  "Stupid asshole."  Жимин нүдээ эргэлдүүлэн ингэж хэлээд хойно нь буй над руу харцаа шилжүүлэхэд л би арай юмсыг тунгаах ухаантай болж байцаалт авч буй цагдаа руу дөхөн очвол хашгичаж байсан Канхүн сонбэ чимээгүй болон надаас харцаа бууруулах нь үзэгдэв.

"Энэ сонбэ надад дарамт учруулсан. Надад халдахыг завдсан. Би гомдол гаргамаар байна!  Миний бугуйнаас атгаж надад архи хүчээр уулгахыг оролдсоноос гадна үүний өмнө хамт ууж байхдаа хүртэл хажуудаа суулгаж биед минь зөвшөөрөлгүй хүрсээр байсан. Хүсвэл та тэндхийн камерын бичлэгийг ч шалгаж болно. "

Гомдол бухимдал дотор базлах шиг болж хорсол тээн ийн хэлсэн үг минь.

"Энэ ч харин өөр хэрэг шүү." Байцаалт авч байсан цагдаа үгээ дуусгаад харцаараа хаалганы ойролцоо зогсож байсан цагдаа руу дохиход өнөөх нь шууд л Канхүн сонбэгийн гарыг ард талд нь гарган гавлах нь тэр.

-

Энэ явдлаас хойш тодорхой хугацаа өнгөрч, Канхүн сонбэ өмнө нь бас ийм явдлаар хэд хэдэн удаа хэрэгт холбогдож байсан нь ил болж энэ хэрэг цаашаа бүр шүүх рүү шилжиж тэр сургуулиас хөөгдсөн.
Харин миний хувьд би тухайн үеэс болж дэндүү цочирдон хэн нэгэн надад хүрэх төдийд л ихээр айж чичрэн салгалдаг болчихсон байсан юм. Гэсэн хэдий ч, зүс мэддэг хэдэн хүн минь намайг дэмжиж, сэтгэлээр өргөх гэж их л хичээл зүтгэл гаргаж байсан юм. Ялангуяа, Жимин Бюл хоёр.

[ My dream, was you. ]Where stories live. Discover now