Chap , 010 : I realized for the first time. I can't lose him.
"Бурхан минь."
Бюлийг олж очсон ч, тэр бараг л Жиминээс дор байдалд би өөрийн эрхгүй уулга алдсан минь энэ байсан ба нэг охиныг налаад суучихсан ямар нэгэн дуу дуулаад байгаа бололтой байв.
Тэдний нэгнээс тусламж гуйж Жимин, Бюл хоёрыг машин руу хүргүүлэн ирлээ. Тэднийг хойд суудалд суулгачхаад, өөрөө жолооны суудал дээр суун хааяа хааяа толины тусгал руу харвал, Бюл Жиминий мөрийг дэрлэн унтаж Жимин Бюлийг нэг гараараа тэврэн өөртөө наасан байхыг хараад тэд нэгэнтэйгээ хичнээн сайхан тохирдог болохыг ахин нэг мэдрээд авах шиг болов. Үерхээд удаагүй хэр нь харцаараа нэгнийхээ бодлыг сонсож, зүрхээрээ нэгнийхээ сэтгэлийг мэдэрдэг тэд үнэхээр нэгэндээ л зориулагдаж бүтээгдсэн бололтойдог.
Тэднийг гэртээ авчраад, өөрийнхөө орон дээр хамтад нь хэвтүүлчхээд өөрөө зочны өрөөний жижигхэн буйдан дээр хэвтлээ. Яагаад ч юм эвгүй санагдаж олон зүйлс бодогдоод нойр хулжчихав.
Хэдэн цагийн турш толгойд минь асар олон бодлууд хөвөрч, түүндээ инээж бухимдан гутарч уйлж төөрөлдсөөр үүр цайлгав.
Тэгээд Жиминийг гэсэн сэтгэл маань хайр гэж үү? Хайр хүнд аз жаргал өгдөг гэснээс биш зовоодог байх нь. Аз жаргалыг бүтээхийн тулд нэг хүний хайр хангалтгүй байх нь. Хайр ч бас ганцаардлыг мэдрүүлж болдог байх нь.
Үнэхээр хайр ийм юм бол би ахиж хайрлахыг үл хүснэ.
Гэсэн ч, хайрын харанхуй талыг мэдэрсэн ч түүнийг хайрлахаа больж чадахгүй байгаа нь хамгийн адгийн нь.
Хичнээн би зовсон ч, шаналсан ч Жиминийг хажууд минь байгаасай л гэж хүснэ. Хайрыг хүн бүтээдэг ч энэ зүйл хэдийн хүний хэмжээг давжээ.
"Юнми?"
Жиминий нойрмог хоолой бодол зүсэн орж ирэхэд л би нэг юм ухаан орон өөрийн мэдэлгүй цийлэгнэчихсэн байсан нулимсаа хальт шувтраад өөдөөс нь инээмсэглэлээ."Юу хийж-"
"Бие чинь өвдөж байна уу?" Яриаг нь таслан ийн асуувал, тэр толгойгоо барьж аван ёолоход би "Бюлийг сэрээж бай. Би өглөөний цай бэлдье."
Түүний нүд сэргэн томоос томоор инээмсэглээд "Юнми янзтай!" гэчхээд унтлагын өрөө рүү гүйхээрээ явлаа.
Би гарч эмийн сан ороод, мөн шөл хийхэд тохиромжтой гэж үзсэн хоолны орц аван буцаж ороход зочны өрөөний толины өмнө Бюл сандал дээр сууж, Жимин харин алчуураар үсийг нь хатааж өгөн инээлдэх нь үзэгдэв.