1. Independent sister

23 2 0
                                    


"Тэнэг охин..." Марианет амандаа бувтнасаар дүүгийнхээ тарьсан балгийг цэвэрлэхээр оролдлоо. Саяхан хайж хайж авсан CD тоглуулагч дээр нь хумсны лакаа асгаад битгий л удчихсан байгаасай хэмээн хүсэх аж. Хурдхан арчиж цэвэрлээд асаах гэж оролдоход огтхон ч ажиллахгүй байсанд хамаг цухал нь барагдах аж.

Марианетийн аав тун ууртай өрөөнөөсөө гарч ирэх охиноо тосон,

"Өнөөдөр дүүгээ дугуйлангаас нь тосоод авчраарай. Цаадах чинь өнөөдөр орой болох үдэшлэгт очно гэж уурласаар байгаад явсан. Нууцаар явахыг хэн мэдэх вэ..."

💌

    "Марианет, энд! Хөөе!" Клабын эзэн чихэвч зүүчихээд хэнэг ч үгүй алхах Марианетийг хэчнээн ч дуудав. Сонсож байгаа ч юмгүй урд нь тулж ирээд чихэвчээ аван инээмэр аядаад,

"Өчигдөр миний цалин дутуу орчихсон байна лээ. Сар-" Утсаа гарган, орсон мөнгөн дүнг харуулахын завдалгүй эзэн эр,

"Чи энэ сард 2 үйлчлүүлэгчтэй асуудал үүсгэж, тоолох ч эцэсгүй аяга хагалсан. Тэрийг чинь хасаж бодоод харин ч чамлахааргүй мөнгө өгсөн шүү"

Марианет хэлэх үггүй болон чимээгүй л арын өрөө рүү явж хувцсаа солиод ажилдаа орохоор зэхэв. Тэр энэ жижигхэн ч дулаан уур амьсгалтай газар ажиллаад 3 сарын нүүрийг үзэх гэж байгаа билээ. Эцгийнхээ мөнгөнөөс гар таталгүй өөрөө сургалтын төлбөрөө олохоор явж буй жирийн л оюутан. Ямар нэгэн садар самуун суртчилдаг газар биш шүү.

Цаг өнгөрсөөр Марианет энд тэнд зөөгч хийн тавцантай зүйлс зөөсөөр нэг л мэдэхэд оройн найман цагийг заах ба одоо л нэг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хормогчоо аваад, хар савхи, хар гутлаа сольж өмсөв. Тэрээр орой бүр найман цагт дуулах рок хамтлагт бөмбөрчин хийдэг юм.

Марианетийн эцэг эх хоёул урлагийн хүн бөгөөд ээж нь гургалдай мэт сайхан хоолойгоороо цагтаа Солонгос улсыг өмнөө сөхрүүлдэг байсан нэгэн. Харин түүний аав алдартай хамтлагийн бөмбөрчний үүрэг гүйцэтгэгч байлаа. Эцэг эх нь 2 охинтой. Марианет бага нь, том эгч нь ээжийнхээ хоолой, зан араншин, гадаад төрх гээд бүгдийг авч гарч ирсэн бол Марианет юу юунаас илүү аавдаа хайртай, аавын охин.

Энэ л Марианетийн бөмбөр тоглох болсон эхний шалтгаан.

Орж ирдэг үйлчлүүлэгчид найман цагийг л дөхүүлэн ирнэ. Үзэгчид бүгд гартаа хатуу зүйлс барьсан байх бөгөөд хөгжилдөх гэж ирсэн нь илт. Тайзан дээр гаран бүгд байрлалаа аван зогсоход Марианет шүлжээстэй урт хар үсээ урдуураа гаргаж ирэв. Үс нь бэлхүүсийг нь шүргэсэн байх аж.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 26, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

10 Things I Hate About You | kthWhere stories live. Discover now