Үүнээс цааш бяцхан Сэүнийг "б.Сэүн" гээд ялгаж бичих учир ингэж бичсэн байвал хүү нь ярьж байна гэж ойлгоорой^^
=====================
Энэ үг Сэүнийг яг л хөлдөөчих шиг болов. Тэр бүр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Үнэхээр цочирдсон байдалтай таг гацсан байлаа.
Сэүнээс ямар нэг хариу авахаар хүлээн зогсох бяцхан хүү. Тэр бага зэрэг түгшсэн байдалтай бүлтэлзэн зогсоно.
Энэ дунд хамгийн хурдан сэргэж чадсан ганц хүн болох Сэми "М-Миний дүү ор л доо" гэсээр бяцхан Сэүнийг гэртээ урилаа.
Бяцхан Сэүн ч өөрийнхөө ачааг чирсээр тэдний гэрт оров. Гэрийн хаалга хаагдах мөчид тэр гурав дахиад л чимээгүй байдалтай гацчихлаа.
Сэми, Сэүн болон гэнэт гарч ирсэн түүний хүү рүү ээлжлэн ширтэх бол Сэүн зүгээр л хүүгээсээ харцаа огт салгахгүй ширтэж байлаа. Яг одоо түүний толгойд юу болж байгааг бурхан л мэдэх байх. Харин бяцхан Сэүний хувьд шалгалтын хариу сонсох гэж байгаа хүн шиг л хүлээлт үүсгэсэн бага зэрэг сандарсан харцаар аав руугаа ширтэнэ.
Энэхүү эвгүй байдал дахин хэдэн хором өнгөрөхөд бяцхан Сэүн "Танд бодох хугацаа хэрэгтэй бол би-" гэхтэй зэрэгцэн Сэүн юм хэлсэнгүй хүүгээ татан чанга тэвэрлээ.
Энэ үйлдэлд бяцхан Сэүн болон Сэми нар хэн хэн нь гайхсан харагдана.
б.Сэүн "Та~" гэтэл
Сэүн тэврэлтээ хөндийрүүлээд "У-Уучлаарай, би хэтэрхий их цочирдоод бүр юу хийхээ мэдэхгүй байна. Би өмнө нь аав байж үзээгүй л дээ. . .б-биш ээ аав болчихсон байна гэж огт бодоогүй болохоор цочирдоод" гэснээ
Бараг л орилчих шахан чанга дуугаар "У СЭҮН! м-миний нэр" гэсээр хүү рүү гараа сунгалаа.
Хүү цочсон бололтой нэг том харснаа "Пак Сэүн. . . миний нэр" гэж хэлээд гараас нь атгав.
Сэүн дахиад л гайхширсан байдалтай том харсаар "Чамайг ч бас Сэүн гэдэг юм уу?" гэж лавлан асуулаа.