Chap、011

24 2 0
                                    

Chap , 011 : His past.

Зул сар. Сэтгэл татам баяр шүү.
Солонгост хэдийн өвөл болж, хүйтний жавар тачигнаж эхэлсэн юм. Арван хоёрдугаар сар дундаа орчхоод байсан үе л дээ.

Тэр үеэс хойш би Жимин, Бюл хоёрыг хамт байхад нь бараг уулзахаа больсон. Жимин тэр өдөр хэлсэн зүйлийн талаар ахиж нэг ч удаа дурьдаагүйд нь би баярласаар л явдаг юм.
Тэрийг нь эс тооцвол амьдрал минь нэгэн хэвэндээ урагшилж, би ч бодлоо цэгцэлж сэтгэлээ татах дээр анхаарах болсон.
Гэвч, тэгж бодох болсноос хойш л, дотор минь хоосрох шиг болсон юм.

Анх удаагаа хүнийг хайрлаж, дурлаж, амьд явах, амьсгалах шалтгаантай болсон ч одоо тэр шалтгаан минь надаас явж, явахдаа илүү том зай сэтгэлд минь үлдээчихээд одсон бололтой.

Бүх зүйл, өмнөх шигээ зүгээр байх ч хачин гэмээр хоосон байна.
Хүн гэдэг нэг сайхан зүйл мэдрээд түүнийхээ амтыг үзээд ирэхээрээ ханаж цадахаа мэддэггүй, тэгээд тэр зүйл нь алга болчихвол учиргүй үгүйлэн санагалзаж, түүнгүйгээр амьдарч чадахгүй болчихдог.

"Юнми! "
Гүнээс гүн рүү чирэх бодлоос минь салгадаг цор ганц хоолой. Сонсмогцоо л эргэж харахад танил үнэр бүчин авдагсан.

Юу гээч, мянган хүнтэй газар дунд байсан ч би нэг тойруулж хараад л Жиминийг олж чадна. Төрх нь, бие нь, үнэр нь, сүүдэр нь, сүнс нь хүртэл нөгөө тал минь аятай сэтгэлд тухтай болчихсон юм.

"Яасан гундуу сууж байх юм? Ямар нэгэн зүйл болоо юу?"

Би сууж байсан сандлаасаа өндийгөөд "Зүгээр шүү дээ. Санаа зоволтгүй."

Тэр инээмсэглээд, араасаа хоёр хуваагддаг иштэй зайрмаг гарган ирэхэд нь би баруун талын ишнээс тэр зүүн талаас нь бариад татахад миний зайрмагны тал нь хугараад Жиминийхтэй үлдчихэв.

"Бурхан минь. Тэнгэр хүртэл харж үзэхгүй юм аа!"

Тэр намайг шоолж инээсээр л хажууд минь алхана. Гэвч номын сангийн үүдэнд ирэн "Хаалттай" гэсэн бичиг харснаар түүний ч миний ч инээд замхрав.

"Ёо! Яачихсан өдөр вэ өнөөдөр чинь? " Гэж үглэсээр хаалттай номын сангийн үүдэнд хөлөө жийн шалан дээр суучихлаа. Намайг хараад түүний зангирчихсан байсан хөмсөг ч тэнийн шоолж инээхдээ зургийг нь дарахаа ч мартсангүй.

  "Өнөөдөр гадуур гарах уу? Чи шинэ ном авна гээд ярьж байсан шүү дээ."

Би гэнэтхэн номын дэлгүүрийн хямдрал өнөөдөр эхлэх байсныг санан, "Нээрээ тийм. Байж бай даа. Цалин буугаагүй ээ! "

[ My dream, was you. ]Where stories live. Discover now