===================
Сэүн хэдийгээр балмагдсан ч хүү нь асуудал тарьсан гэдгийг Эммигийн байгаа байдлаас л ойлгосон юм. Тийм дээ ч түүний ард нуугдах хүүгээ хамгаалах мэт гараа явуулан хойноо тэвэрлээ.
"Эмми. . . чамайг ирэх болоогүй байгаа сонссон гэнэт яагаад?" гэж яриа эхлэхэд
Эмми хөмсөг зангидсан хэвээр байх бөгөөд Сэүний ард нуугдсан байгаа хүүгээ татаж гарган "Пак Сэүн гуай! бид нэлээд том яриатай шүү! явцгаая" гэсээр хаалга руу хөтөллөө.
Сэүн Эммигийн гараас атган зогсоогоод "Юу болоод байна аа? Сэүн. . . .тэр асуудал гаргаа юу? шууд явж байхаар үлдээд ярилцвал-" гэхэд
Сэми "Тэднийг явуул" хэмээн араас нь гараад ирлээ.
Сэүн энэ бүх тодорхойгүй нөхцөлд яах учраа олохгүй байсан тул түрхэн зуур самгардан чимээгүй болов.
Эмми "У Сэүн! чамтай ч бас яриатай шүү. Гэхдээ дараа нь!" гэж хэлээд хүүгээ хөтлөн гараад явчихлаа.
Сэүн тэдний араас гарахаар алхах мөчид Сэми түүнийг сугадан "Хэрэггүй ээ, хүү чинь нэлээд том хэрэг тарьсан байна лээ. Тэр эхлээд ээжтэйгээ ярилцах хэрэгтэй" гэсээр зогсоолоо.
Одоо ч цочирдсон байдлаасаа гарч амжаагүй Сэүн аль хэдийн хаагдсан хаалга руу ширтсэн чигээрээ "Ямар хэрэг тарьсан гэж?" хэмээн асуусаар харцаа аажмаар Сэми рүү шилжүүллээ.
Сэми хөнгөн санаа алдаад "Тэр ээждээ худлаа хэлээд бидэн дээр ирсэн байна лээ. Ээж нь түүнийг гадаадад зуслан дээр байсан гэж бодож байсан гэсэн. Жаахан хүүгийн хувьд нэлээд том асуудал шүү" гэв.
Хүүгийнх нь түүн дээр ирсэн нь албан ёсоор бус харин ээжийгээ хууран байж ирсэн гэдэг нь тодорхой болсон тул Сэүний санаа зовнил улам нэмэгдээд ирлээ. Бас тэр жаахан хүүгийн хувьд хангалттай том шийдвэр, том эрсдэл байсныг ойлгож байгаа тул хүүгээ өрөвдөх, хүүгийнхээ өмнөөс түгших мэдрэмж төрнө.