Эрхэм дээдсээ таныг хувцасаа өмсөөд буугаад ир гэж хэлүүллээ..(Цонхны дэргэд унтлагынхаа цагаан даашинзтай залуухан бүсгүй суух аж. Түүний харц гунигтай боловч үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх бөгөөд үс нь зуны зөөлөн салхинд намилзна. Залуу бүсгүй туслахууддаа хандан..)
"Өнөөдөр алгасаж болох уу?"
"Яагаад ч болохгүй гэдгийг та мэдэж байгаа шүү дээ.."
"Тийм байх нь... Хувцас өмсөхөд минь туслаач."
"Тэгэлгүй яахав эрхэм дээдсээ."
(
Гунигтай бөгөөд эрхэмсэг мөн үзэсгэлэнтэй тэр нэгэн бол Сарны Хаант Улсын цорын ганц залгамжлагч билээ. Түүнийг Луна гэх бөгөөд сар гэсэн утгыг илтгэнэ. Сарны хаант улс бол эртнээс сарыг шүтэж дээдлэн ирсэн улс бөгөөд улсыг байгуулж байхад шүтээн буюу сараар нэрлэн Сарны Хаант Улс бий болсон юм. )
*Сэтгэл минь дахиад л тавгүйрхэж эхэллээ.. Би хэдий нас биенд хүрсэн ч энэ нь надад гуниг гутрал авч ирэхээс өөрцгүй мэт санагдана. Яагаад би ийм гунигтай нэгэн болчихсон юм бол оо хэзээнээс? Магадгүй 18 нас хүрсэн тэр өдрөөс минь эхлээд тэд намайг хэн нэгэн хаан аль нэг улсын өв залгамжлагчтай суулгах гэсэн тэр өдрөөс байх.. Доошоо бууж дахиад л нэр нь үл мэдэгдэх зүс царайг нь мэдэхгүй хүмүүстэй нүүр тулгарна гэхээр сэтгэл бүүр хоосор ч байна. Би энэ улсын залгамжлагч мөн ч надад энэ нь таалагддаг гэсэн үг биш.. Мэдээж хэн ч асуухгүй миний ямар байгааг. Тэдэнд магадгүй хамаагүй байх..*
( Луна ингэж бодсоор хаан эцэгийнхээ дуудлагаар яван очилоо.)
"Энд урьд өмнөхөөс ч илүү хөл хөдөлгөөн их байх юм?"
" Өнөөдөр алс холын Персиа хотоос таныг зорин Персиа хотын ханхүү болон ноёд сайд энгийн ард хүртэл хүрэлцэн ирсэн билээ."
"Тийм байх нь.. Хаан эцэг минь сайхан ааштай байгаа бололтой.. Надаас болоод сэтгэл нь тавгүйрхэх болох нээ"..
*Энэ үгний минь хариуд туслах маань намайг өрөвдсөн харцаар харж байхыг би анзаарсан юм.. Надад хэзээд ч энэ бүхэн таалагдаж байгаагүй. Би хэзээ ч хайргүй хүнтэйгээ гэрлэж чадахгүй гэдгээ мэднэ. Бидэн шиг тавилантай хүмүүс үүнээс өөр арга байдаггүй байх...*
YOU ARE READING
•Сарны Тосгон•
RomanceТэргэл сартай шөнө одод байрлалаа солин тэнгэрийн хаяа ягааран хар хувцастай нэгэн өрөөнд минь орж ирэх.. түүнийг сарны тосгон хэмээх газраас ирсэн гэх болов ч тийм тосгон байдаг үгүйг би бодож байтал...