=====================
Санамсаргүй уулзалтын дараа тэр гурав түр ярилцахаар эмнэлгийн кафе руу явлаа.
Удаан уулзаагүй найзуудын уулзалт тул ярих зүйл ихтэй, тоглоом наргиа ч бас багтаж байв. Сэүн эхлээд биеэ барьж Чанёолын дэргэд эвгүй байсан ч аажмаар яриа задгайрах үед яг л анх ахлах сургуульд нөхөрлөж эхэлж байсан үе шигээ тав тухтай, дулаахан мэдрэмжийг авна.
Сэми "Пак Чанёолыг эмч болсон гэдэгт итгэхгүй нь ээ, эмч болоход толгой чинь хүрч байгаа юм уу?" гэж тас тас хөхрөхөд
Чанёол түүний дух руу хуруугаараа түлхээд "Би л харин ингэж хэлэх ёстой хүн байх шүү. Сэүн та хоёр шиг толгой муутай нөхдүүд яаж яваад тийм дажгүй сургуульд ороод тэгээд бүр амжилттай төгсчихдөг байна аа?" гэж инээдээ барьж ядан жуумалзахад
Сэүн инээмсэглэн "Хичээл зүтгэл" гэхэд
Сэми "Би бол ухаанаараа" гэв.
Чанёол псс хийтэл инээгээд "Чамайг математик физик дээрээ унаад зуны сургалтад сууж байсныг тод санаж байна шүү найз минь. . . .би өөрийгөө магтаж байгаа юм биш. Бид гурав дундаа толгой сайтай нь би шдээ. Яг жинхэнээсээ" гэхэд
Сэми "Гххх. . . .хичээлдээ унадаггүй л байсан болохоос чи бол нээх онц сурдаг бол байгаагүй шүү" хэмээн нүдээ нарийсгахад
Сэүн тэднийг шоолон чанга инээгээд "Ухаантнуудтай мэтгэлцэхээ болих уу даа. Би бол муу сурдаг байсан нь үнэн. Бас хичээл зүтгэлээрээ орсон болохоор энэ тал дээр маргахгүй" гэв.
Чанёол Сэүнийг сайшаах мэт мөрийг нь цохиод "Хүн ийм л байх хэрэгтэй. Гол нь үнэн! чи бол мэдэхгүй ээ" гэхэд Сэми түүн рүү гар далайлаа.
Тэд яг л жаахан хүүхдүүд шиг бие биеэ шоолж, ноцолдож байгаа нь тэднийг ямар дотно бас ямар урт удаан он жилийг хамт үдсэнийг илтгэнэ.
Тэдний яриаг таслан "Захиалгаа аваарай" гэх дуугаар Сэми босоод явчихлаа.
Цаана очин "Өө~ үүнийг буруу гаргачихсан байна. Бид ингэж захиалсан" гэх зэргээр ярьж эхэлсэн нь түүнийг кассан дээр удахыг илтгэнэ.