2022.11.21
Аашш дахиад л нөгөө хар ядаргаа ороод ирлээ. Хар гэдэг нь шууд утгаараа.
Нөгөө ангийн хөвгүүн Жунин. Гурван жил нэг анги явсаны эцэст сонгоны хичээлээс болж нөгөө анги руу шилжсэн.
"Манайхаан би ирлээ. Юу байцгаана даа?" Муу хүний дуу чанга гэж ямар чихэнд чийртэй гэж санана.
Ангийнхан ч түүнтэй юм ярьцгааж эхлэхэд гай газар доороос гэгчээр нөгөөх чинь нүдээрээ нэг юм хайгаад эхлэв.
Би л биш шүү бурхан минь. Харц нь 3 секунд ангиар тэнэж тэнэж эцэст над бид харц тулгарав. Хүнийг яаж бантаахаа сайн мэдэх юм аа.
"Сайн уу хайраа? Юу байна миний хөөрхнөөгөөр?" Тэнэг том хөлөөрөө ганц том харайгаад л хажууд ирчихсэн байв. Амлъя тэрэнд ичих нүүр гэж хэзээ ч байгаагүй байх.
Гараа мөрөөр оруулан тэврэх гэхэд нь гялс суган доогуур нь бултаад бага зэрэг сандарсандаа
"Харж байгаа бол хичээлээс их юм алга л байна." Өөртөө байх хамгийн төв царайгаа гаргаж хэлэв.
Худлаа ч биш л дээ. Хийх юм үстэй толгойноос их байхад дахиад нэг хажууд байн байн гарч ирээд цаг хоргоогоод байх нь бага зэрэг төвөгтэй санагдаад байдаг.
Гэтэл тэр бууж өгсөнгүй ардаас босож ирээд
" Аая манай хөөрхнөө ч хатуу самар шүү. Хоёулаа үерхье л дээ айн? Би чамд хайртай шдээ!" Хаашаа янзын ичих нүүрэндээ элгээ наачихсан хүн бэ? Өө нээрэн ичих нүүр байхгүй шүү дээ.
Ичиж санаа зовсондоо "Хэрэггүй гэж наснаасаа олон хэлсэндээ уг нь" Тийм ээ зөвхөн надаас л гарч болох эргүү хариулт байлаа.
"Намайг тоохгүй гэсэн үг үү? Айн? Би зүгээрээ хүлээнэ за хөөрхнөө" гээд үнэхээр тоглосон шинжгүй хэлээд гарнаас атгахад нь гэнэт тогонд цохиулах шиг болоход түүнийг хурдхан явуулахын түүс болон гялс гараа татаж аваад
"За баяртай?" Гэхэд
"Заа за за харамсав даа! Нанаа! Би хүлээнэ ээ" Гэж орилсоор ангийн хөвгүүдтэй зууралдсаар гараад явав.
Саяных юу байсан бэ? Бас тэр надад хайртай гэсэн үү? Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэдэг нь энэ үү? Тийм амархан хайртай болдог хэрэг үү?
Гэхдээ яагаад ч юм инээмсэглэл нүүрнээс минь арилсангүй. Халууцаад ч байх шиг.
Гэнэт юугаа хийгээд байна аа гэсэн бодол төрөн хичээлээ хийж эхлэв. Нэг мэргэжилтэй ирээдүйд хангалуун сайхан амьдрана гэдэг маш хэцүү. Тиймээс давхар дахин нэг мэргэжил эзэмшихийн тулд би маш их хичээх ёстой.