Хаан болохгүй хүн

134 20 0
                                    

-1701 он Сукжон Хааны төр барьсны 34 дэх жил-

Жусон гүрэнд Сукжон Хааныг төр барьснаас хойш өмнө нь  байгаагүйгээрээ амар тайван жилүүд өнгөрөх болжээ. Төр засгаас эхлүүлэн гэр бүл нь хүртэл аахар шаахар асуудлууд үл гарч байсан ч энэ бүхэн үүрд үргэлжлэхээргүй байв.

Ким сайд: Хунтайжтаан Хаан өдий болтол ухаан орсонгүй хийх ёстой ажлууд хэлэлцэх ёстой асуудлууд ар араасаа цуварсаар ядаж та түүний ажлыг хөнгөлж өгөх ёстой биш гэж үү? хэмээн түүнийг шахамдуулах бол бусад сайд ноёд ч яахан зүгээр суух билээ түүний үгийг өлгөн авч бараг л үхээгүй байгаа Хааныг оршуулан Хунтайжыг Хаан ширээнд суулгачихав. Гэхдээ энэ бүхэн Хунтайжид тийм ч чухал биш байлаа. Эцэг нь ухаан алдахынхаа өмнөхөн угсаа залгамжлагчийн талаар түүнтэй томоохон маргаан үүсгэсэн бөгөөд хойд өргөөнд байдаг нэг муу татварын хүүг түүнээс илүүд үзэж байгаагаа дурдсан нь бодлоос нь салж өгөхгүй л байв.

Хунтайж: Намайг шахамдуулах ажил чинь дууссан бол өнөөдөрийн хуралдааныг ингээд дуусгья хэмээгээд дахин тэдний үгийг сонсолгүй танхимыг орхилоо.

<Pov: Хунтайж>

Эцэгийнхээ бодолыг ойлгохгүйн би түүний Их Хатанаас төрсөн анхны хүү байхад хэзээ татвар болгосоноо ч үл санах тэр эмийн хүүг надаас илүүд үзэж байдаг. Хэн гэдэг билээдээ тэр хаягдалыг.

Хунтайж: Нөгөө хойд өргөөны татвар болон хүүг нь хэн гэдэг билээ?

Тайган: Ёохен Мин овогын Инхён татвар болон түүний хүү Юнги гэхтэй зэрэгцэн бидний хажуугаар салхи татуулан хэн нэгэн өнгөрөв. Тас хар үс нь наранд улам тодорон харагдаж хутга мэт хурц нүдээрээ зүсчихвүү гэлтэй ширтсээр өнгөрөн төд удалгүй сандарсаар миний өмнө бөхийн мэнд мэдэв.

Хунтайж: Хэн гэгч нь болохоороо надтай мэнд ч мэдэхгүй өнгөрдөг билээ?

Юнги: Өршөөж болгоо Хунтайжаа би хойд өргөөний Мин Юнги байна хэмээхэд миний гар тархинаас минь хурдан хөдөлж түүнийг нэг сайн цохиод авлаа. Дараа нь гарах асуудлыг ч үл тоон зүгээр л түүнийг алчихмаар байв. Гэхдээ тэр хэтэрхий сул дорой юм ганц цохилтод шууд л газар сөгдөн амь эрэн уйлж эхэллээ.

<Pov: Бичээч>

Тэнгэр газар ямар ялгаатай вэ? гэвэл жишээ болгон харуулах зүйл бол Хунтайж, Мин ханхүү нар байв. Мэдээж тэд хоёул Хааны үр удам боловч Хунтайжын царайнаас айдас, зовлон зүдгүүр үл харагдах бөгөөд толгойноос хөлийн ул хүртэлээ гэрэлтэж харагдана. Харин Мин ханхүү түүнээс эрс ялгаатай нүд нь айдсаар дүүрч амийг нь авчихвы гэсэндээ чичигнэж байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хаан болохгүй хүн /Уаншот/Where stories live. Discover now