Chap、012

20 2 0
                                    

Chap , 012 : My whole world has become him.

Оройн хоолны дараа би яагаад ч юм ойрд мэдрэгдээгүй тайвшралыг мэдэрч, юуны ч талаар бодохоо байчихсан. Үнэндээ амьдардаг гэрээс минь ч илүү, Жиминий гэр надад сэтгэлийн амгаланг өгч чаджээ.

Жимин ч түүнийг минь мэдсэн бололтой надтай ямар нэгэн зүйл ярилгүй зочны өрөөний буйдан дээр хажууд минь сууна. Энэ сэтгэлд ойр чимээгүй байдлыг эцэслэн хаалганы нууц дугаарыг хэн нэгэн шууд хийгээд л ороод ирэв.

Хэн гэдэг нь угаасаа л тодорхой байсан юм хойно хамаг биеэр минь хүйт дааж харцаа ч өргөх зориг надад байсангүй.

Хаалганы чимээгээр Жимин босч гадуур хувцсаа тайлан зогсох Бюлээс даарсан ядарсан эсэхийг нь асууж буй нь дуулдав. Тэгээд, тэд хамтдаа зочны өрөөнд орж ирэхэд Бюл инээсээр намайг тэврэн авсан ч би түүн рүү харцаа чиглүүлж үл чадна.

"Та хоёр юу хийж байсан юм?"  Бюлийг асуултанд дав хийтэл цочих шиг болж, амнаасаа үг ч унагаж чадахгүй доош бөхийн суух бол, Жимин инээгээд  "Түүнд зул сарынх нь бэлгийг өгөөд. Чамд өмнө нь хэлж байсан даа. "

Бюл түүний үгэнд уулга алдаад  "Пак Жимин, өөдгүй юм бэ? Хамт гарч бэлгийг нь сонгоно гэчхээд ганц хичээлтэй өдөр хоёулахнаа хамт зугаацжээ?" 

"Хоёулахнаа хамт зугаацжээ."  Бурхан минь. Бид үнэхээр Бюлтэй хамт явж болох л байж! Түүний талаар бодсон ч хамт явах талаар дурдаагүйдээ итгэж өгөхгүй нь. Удаан энд байвал галзуурчих юм шиг санагдаад ирэхэд, шуудхан өндийгөөд  "Оройтлоо, метроноос өмнө явах хэрэгтэй."  Гээд үүд рүү дөхвөл Бюл,

"Чи намайг ирмэгц л зөрөөд явах гэж байгаа юм уу? Чи надаас илүү Жиминд дуртай байх нь ээ!"  Гэхэд нь бие минь хөлдөж, зүрх минь царцах шиг л болов. Хэдий энэ үгс тоглоом байсан ч, хэдий энэ өгүүлбэрүүд бяцхан наргиа байсан ч нуруугаар минь хүйт дааж, хамаг шар үс сэртэсхийв. Бюл удахгүй гадарлачихвал яах вэ? Өдийг хүртэл найзаа гэж үнэлж, хандаж ирсэн нэгэн нь найз залууд нь сэтгэлтэй, арчаагүй амьтан гэдгийг тэр мэдэж орхивол яах вэ?  Юу ч байсан яахав, үүнийг л хүсэхгүй байна!

"Юу гэж дээ!" Хэмээгээд худал инээсээр гарах хаалга руу улам дөхөхөд Жимин Бюлийн мөрөөр тэврээд  "Хайр аа, би Юнмиг өдөржин дагуулаад явчихсан учраас тэр надаас залхаж байгаа байх аа. Тэгээд ч чи надтай хамт байхыг хүсэхгүй байгаа юм уу?"  Хэмээх нь Бюлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэж тэрээр толгой дохин үлдэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 11, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ My dream, was you. ]Where stories live. Discover now