2.

1K 108 5
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






"Миний үзэсгэлэнт Розе"

Тэр нэрийг минь хэлэх үед шар үс босон дотор давчдана.

Тэр уруул дээр минь үнсэхэд 5 жилийн өмнөх аймшигтай амьдрал минь нүдэнд минь үзэгдэн өөрийн эрхгүй чичрэнэ.

"Би чамайг олж чадахгүй гэж бодсон чинь үнэхээр өхөөрдөм юм."

Тэр намайг өөртөө ойртуулан хүзүүн дээр минь үнсэж:"Би чамайг шөнө бүр боддог байсан."

Хоолой минь чичрэн бие минь салганаж байсан ч би гүнзгий амьсгаа аван:"Н-Намайг у-уучлаарай?"

"Мэдээж би чамайг уучилна. Чи надад хоёр хүү төрүүлж өгсөн шүү дээ. Бидний хөвгүүд! Ирээдүйн загалмайлсан эцэг, хаант улсын минь хаадыг!"

"Үгүй ээ үгүй! Гуйя!"

Би хүүхдүүдээ араатан болгохыг хүсэхгүй байна! Тэднийг аз жаргалтай амар тайван амьдруулахыг л хүссэн! Энэ араатанд яасан ч хүүхдүүдээ өгч чадахгүй! Тийм зүйл болох ёсгүй! Би тэднийгээ хамгаалах ёстой!

Тэр нулимсыг минь хүйтэн гараараа арчин:"Тэднийг чадна гэдгийг би ч чи ч мэдэж байгаа! Тэд хүчирхэг удирдагчид болно! Яг л аав шигээ"

Тэр өнөөх зивүүн инээмсэглэлээр хэлэхэд дотор минь гал буцлах шиг л болов.

"Чи бол араатан! Хүүхдүүд минь хэзээ ч чам шиг болохгүй!"

Түүний инээмсэглэл арилан:"Тиймээ, чиний хурц хэл надад одоо ч таалагдаж байна"

Тэр намайг газраас өргөн босгоход би арай ядан хөл дээрээ тогтоно.

"Хүүхдүүд минь хаана байна? Тэднийг битгий гэмтээгээрэй? Гуйж байна?"

"Хөвгүүд гэртээ харьсан. Харин одоо бид харих болно."

Тэр бугуйнаас минь чанга атгаад:"Хэрвээ чи ахиад надаас зугтах юм бол би энд амьдардаг өвгөн эмгэн хоёрыг хөвгүүдийн нүдэн дээр алах болно!" Гэж чихэнд минь шивнэн хэлэхэд хөл минь мэдээгүй болон газар уналаа.

+DoN+Where stories live. Discover now