[WARNING! MATURE CONTENT!]
Түүний харш өмнө нь байснаасаа хэд дахин томорсон байлаа.
Хүүхдүүд бүхий л хугацаанд надаас огтхон ч холдолгүй гарнаас минь атган явах ба Росси хүүхдүүдээс болоод надад ойртолгүй явсаар энд ирсэн юм.
Томми:"Ээжээ, энэ бидний шинэ гэр юм уу?"
Билли:"Том юмаа"
Росси бидний яриаг таслан:"Та нарт шинэ гэр чинь таалагдаж байна уу?"
Томми Билли хоёр толгой дохиход Росси инээмсэглээд:"Тэгвэл явж шинэ гэртэйгээ танилц"
Хүүхдүүд инээлдэн гүйх гэтэл би гарнаас нь тавьсангүй.
Тэднийг энд байлгахыг хүсэхгүй байна!
Росси:"Хонгор минь, тэд зүгээр дээ."
Тэр дарангуйлсан хоолойгоор хэлэхэд гар минь өөрөө сулран хүүхдүүд харшийн корридороор гүйлдсээр алга болов.
Росси хойно ирж зогсон үсийг минь нэг тал руу болгож хүзүүн дээр үнсэн:"Харин хоёулаа унтлагын өрөө рүү явах болно!"
Түүний гар бэлхүүснээс минь дээшилсээр хөхөн дээр ирэн чанга базахад өвдсөн тул гарыг барьж авав.
Би түүнээс холдохыг оролдоход тэр бугуйнаас минь чанга атган намайг чирж эхэллээ.
Би:"Тавиач! Боль! Намайг тавь!"
Тэр намайг хана руу саван эрүүнээс чанга базан:"Чи сая надад тушаасан уу?" Гэж зандрангуй ууртайгаар хэллээ.
Айж байна! Үхтлээ айж байна! Энэ айдсыг хэн нэгэн надаас салгаад өгөөч? Айдас ингэж их өвтгөдөг гэж үү?
Би:"Г-Гуйя? Битгий л дээ?"
Би нулимсаа барихыг хүссэн ч үг хэлэх төдийд хацрыг минь даган урсана.
"Чи бол миний өмч! Би чамайг эзэмшдэг!"
Тэр намайг мөрөн дээрээ ачин алхаж эхлэхэд би эсэргүүцэл үзүүлэх гэж байснаа болилоо.
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...