"Таньд их гоё зохиж байна хатагтай"
Ажилтан даашинзны хормойг янзлан инээмсэглэсээр хэллээ.
Өөрийгөө толинд хараад надад огтхон таалагдсангүй. Үзэсгэлэнтэй биш харин гунигтай харагдаж байна.
Билли даашинзны хормойноос татаж:"Ээжээ, хөөрхөн байна"
Хүүгийн минь хэлсэн үг нүүрэнд минь инээмсэглэл тодрууллаа.
"Үнэхээр үү?"
"Тиймээ,ээжээ"
Би түүнийг үнсэхэд тэр ичингүйрэн:"Ээжээ,хүмүүс байхад!"
Билли өмнө нь олон хүмүүстэй газар байж үзээгүй тул түүнд бүх зүйл шинэ мэт санагдаж байгаа бололтой. Түүний жижигхэн бондгор хацар нь улайж:"Та хүүгээ ичээгээд байна шүү дээ"
Би түүний толгойг илэн:"Ичих хэрэг байхгүй ээ бамбарууш минь. Ээж нь чамд хайртай болохоороо л үнсдэг юм"
Россигийн туслах Мартино өрөөнд орж ирэхэд намайг харж байсан 3 хамгаалагч гадагш гарлаа.
"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна"
Би хүүгийнхээ толгойг илэн:"Билли,машин руу очоод ахыгаа сэрсэн байна уу харчихаад ир?"
Томми өдөржин явсаар ядарсан бололтой машинд унтчихсан юм.
"За ээжээ"
Билли алхсаар Мартиногийн өмнө ирэхэд Мартино түүний толгойг илэн:"Ээждээ тусалдаг мундаг хүүхдүүд шүү"
Билли инээмсэглэсээр гарахад Мартино над руу нухацтай харж:"Дон-д чамайг сонголтоо хийсэн гээд хэлчих үү?"
Би толь руу ахин нэг харан:"Би сайн мэдэхгүй байна"
"Чи аль хэдийн найман даашинз өмсөж үзсэн. Аль нэгийг нь л сонгочих?"
"Надад аль нь ч таалагдахгүй байна!"
"Елэна! Чамд даашинзнууд биш харин энэ хурим л таалагдахгүй байгаа байх!"
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...