5.

1K 97 6
                                    

*3rd PERSON POV*

Тамхи,архи үнэртсэн өрөөнд үнэтэй хослол өмссөн донжтой эрчүүд цуглан ширээ тойрон сууцгаасан байлаа.

Тэдний дундаас нэг нь бусдаасаа илүү онцгойрч харагдана. Энэ бол шинэ зууны Загалмайлсан Эцэг цолыг хүртсэн Дон Росси Де Винсензо юм.

Гаднаас нь харахад тэр өндөр нуруутай, өргөн цээжтэй,булчинлаг биетэй,царай төрх гээд төгс нэгэн ч дотоод сэтгэлдээ мөс шиг хүйтэн хэрцгий байх ажээ.

Өрөөнд байх бүх хүмүүс түүнийг ярихыг тэвчээртэйгээр хүлээнэ. Хэн нь ч түрүүлж ам нээж азаа үзэхийг хүссэнгүй.

"Та нарын мэдэж байгаагаар би удахгүй хуримаа хийх болно"

Бүгд л түүний өмнөөс баяртай байгаа мэт инээн зарим нь бүүр алга ташиж байв.

"Бас би өв залгамжлах хоёр хүүтэй болсон. Ахиад бүүр олон хүүхэдтэй ч болно"

Бүгд л толгой дохин түүнтэй санал нийлнэ.

"Гэхдээ хуримнаас өмнө миний бизнест хошуу дүрсэн өчүүхэн хархнуудыг зохицуулах хэрэгтэй! Тэр өчүүхэн Мексик новшнууд миний газар нутагт зөвшөөрөлгүй орж ирээд мөнгө олно гэж бодож байгаа. Гэхдээ үгүй ээ!"

Тэр суудлаасаа босон ширээг тойрон алхаж:"Тэдний эндээс олох ганц зүйл л байгаа! Энэ бол үхэл! Тэд эндээс үхлийг л олно!"

Мексикийн Картелууд (Картел-Мексикт байх хар тамхи болон гэмт хэргийн сүлжээ) Дон Росситой хамтарч ажиллахын тулд их хэмжээний мөнгө амласан юм. Гэсэн ч Росси зөвшөөрөөгүй тул Картелын босс түүнтэй өөрийн ганц охиноо хүртэл гэрлүүлэх гэж оролдсон ч амжилт олоогүй билээ.

"Гэхдээ энэ хангалтгүй! Бид эх үндсийг нь л устгахгүй бол зэрлэг ургамалууд газар нутагт минь ургасаар л байх болно!"

Тэдний дундаас хамгийн хөгшин бололтой нэгэн эр:"Тэгвэл бид Картелтай дайн зарлана гэсэн үг үү?"

Росси инээн:"Тийм хурдан биш ээ! Бид тэднийг хатгах болно! Тэднийг айлгаж,уурлуулж,өдөх болно!"

"Яаж вэ гэж үү? Бид эхлээд тэдний Боссын охиныг хорооно! Охиных нь оршуулах ёслол дээр тэдэн рүү энд байгаа хүмүүсийнх нь толгойг явуулах болно!"

Магадгүй зөвхөн түүний толгойноос л ийм аймшигтай санаа төрөх биз!

Хаалга онгойн Мартино орж ирэн:"Дон, бид урвагчийг олоод ирлээ"

Росси инээн:"Тэгвэл юугаа хүлээсэн юм? Зочныг минь оруулаач!"

Тэд гаднаас хорь дөнгөж гарснуу хэмээр залууг чирж өрөөнд оруулан Россигийн өмнө сөгдүүлэн суулгав.

+DoN+Where stories live. Discover now