7.

1K 104 3
                                    

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.







Хүүхдүүдтэйгээ хамт тоглож байтал өрөөнд жараад насны үл таних эмэгтэй орж ирлээ. Би түүнийг хүүхдүүдэд хичээл заахаар ирсэн багш гэдгийг хараад л шууд мэдэв.

Гэхдээ энэ эмэгтэй яагаад ийм танил харагдаад байнаа?

"Сайн байна уу?" Тэр надаас эелдэг асуугаад хүүхдүүд рүү харан инээмсэглэн:"Сайн уу Томми? Сайн уу Билли?" Гэж асуухад хүүхдүүд гайхан миний дэргэд ирж суув.

"Та хүүхдүүдэд хичээл заахаар ирсэн хүн мөн үү?"

Тэр толгой дохин:"Тиймээ,би өнөөдрөөс тэдэнд хичээл заах болно хатагтай Винсензо"

"Намайг тэгж дуудах хэрэггүй!" Би сулхан хэлэхэд түүний инээмсэглэл арилан:"Өө...,уучлаарай?"

"Томми,Билли энэ эмэгтэй бол та хоёрын багш хатагтай... таны нэрийг хэн гэдэг билээ?"

Тэр цүнхээ ширээн дээр тавин бидний өмнө зэрэгцэн газар суун:"Намайг хатагтай Дорети гэж дуудаж байгаарай" гэж эелдэгээр хариулав.

Томми,Билли хоёр юу ч хэлэлгүй түүнийг сониучирхан ширтэх нь цаанаа л эгдүүтэй хөөрхөн харагдана.

"Хатагтай? Та намайг Томми,Билли хоёртой түр үлдээхгүй юу? Эхний өдрөө бид хоорондоо сайн танилцаж хамтдаа тоглоом тоглож өнгөрүүлэх гэсэн юм л даа?"

Тэр итгэж болохоор даруу төлөв,боловсролтой хүн шиг сонсогдож байсан тул би зөвшөөрч өрөөнөөс гарлаа.

Намайг гарахад Томми,Билли хоёр яг л анхны өдрөө сургуульдаа явж байгаа хүүхдүүд шиг л нүд нь бүлтэгнэж хойноос минь харсаар үлдэв.

Эцсийн эцэст тэдэнд минь сайн боловсрол мэдлэг хэрэгтэй гэдэгт би санал нийлж байсан юм.

Цаг эрт байсан тул би гал тогоо руу явж өөртөө кофе хийж уухаар шийдэн гал тогооны өрөөг хайн харшаар алхлаа. Энэ харш дэндүү том, би хаана юу байдгийг мэдэхгүй ч гал тогоо л юм чинь нэг давхарт байгаа байх гэж бодон доош буулаа.

+DoN+Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang