1р хэсэг

157 6 0
                                    

Төгс нэгэн 1р хэсэг

💎Ad white cat 💎
🌸 Эдитор-Ми🌸

SM грүппын шилэн барилгын ерөнхий захирлын албан тасалгаад гэр бүлийн нухацтай яриа өрнөнө. Саяхан хаалга саван орж ирсэн сэтгэл хөдлөлөө хараахан дарж амжаагүй байгаа залуу
-Аав та яг одоо энэ муу амьтанг зайлуулах хэрэгтэй байна. Энэ муу бидний бяцхан эрдэнэг араар тавьж. Та ойлгож байна уу. Миний бяцхан дүү Акиог шүү дээ гэж нэгэн хүний мэдээллийг заан хэлэв.
Ажил хэргийн нухацтай байдалдаа байсан тэрээр гэнэт орж ирсэн том хүү Акирагынхаа яриаг сонсоод аав нь
-Араар тависааан. Бяцхан омегаг минь үү гэж гайхширсан бас хүү дургүйцсэн байдлаа илэрхийлэхэд Акира толгой дохин
-Ааваа түүнийг хурдан эндээс зайлуулах хэрэгтэй. Акио ямар их шархалж байгаа бол. Энэ муу амьтан ичих ч үгүй уучлахыг хүссэн түүний дэргэд эргэлдэн Акиог минь дахин зовоож байгаа бололтой гэлээ. Аав хүү хоёр санал нэгтэйгээр толгой дохив. Тэгээд тэд цаасан дээр хайрт Акиог нь хуурсан гэх хүнийг хүйтэн харцаар ширтэнэ.
Аав ах хоёр нь ийм үйлдэл хийж байхад ээж нь мөн л өөрийн бага хүүд санаа чилээн найзтайгаа яриа дэлгэн суухдаа байн байн санаа алдан
- Акио минь баргийн юманд ингэж сэтгэлээр унадаггүй юмсан. Яасан сэтгэлийн хаттай сэргэлэн цовоо хүүхэд билээ дээ. Альфагаас болж ингэж хувирах гэж хэмээгээд ээж нь томоо санаа алдан
- Омега бид үргэлж л альфагаас хамааралтай байх юм даа гэхэд найз нь
- Сэтгэлээр битгий уна. Альфа болгон ийм муу биш шүү дээ. Жишээ нь манай хүү Харуки байна.  Тэр минь үлгэр жишээ альфа. Тийм биш гэж үү хэмээн хүүгээрээ бахархсан ээжийн дулаан сэтгэлээр инээмсэглэн хэлэхэд Акиогийн ээж үлгэр жишээ гэх Харукиг санаад тэр дор санал нийлэн толгой дохиов. Тэгээд
- Танай хүү саяхан Америкаас ирсэн тэ. Бас Акио тэр хоёр удаан хугацаанд уулзаагүй. Ямар сайхан залуу болсонг мэдээгүй байгаа гээд найз руугаа жуумалзан инээгээд
- Саюури найз минь танайхан манайд зочилооч. Та бүгдийг дуртайяа хүлээн авна. Миний бяцхан омега Акио ч тэр гэхэд Саюури найзынхаа хэлэх гэсэн санааг ойлгон инээд алдан зөвшөөрөв.

Гэр бүлийн үнэт эрдэнэ эмзэг дэлбээ болсон омегадаа санаа зовон тэд юу эсийг хийнэ. Ярианы год сэдэв болсон Акио хэр байгаа бол? Түүнийг алган дээрээ бөмбөрүүлэн хайрлах олны бодлоор бяцхан Омега нь зүрх шархалсан.....

Саюури найз Юүрикотойгоо буюу Акиогийн ээжтэй уулзаж ирчихээд шууд л хүү рүүгээ орлоо. Харуки америкаас ирчихээд дөвхнөж ч амжаагүй дөнгөж л хайрцаг саваа задлаад байтал ээж нь орж ирэн
-Хүү минь өнөөдөр орой завтай биз дээ гэхэд Харуки юм хумаа янзлах зуураа
-Завтай л юм даа. Энэ хавиа янзлахыг эс тооцвол гэхэд ээж нь
-Эд хогшил ч яахав хэзээ ч болж болно. Хүү минь чи Акиог санаж байгаа биз дээ. Багадаа тоглож өссөн дөө гэхэд Харуки хөнгөхөн инээд алдан
-Түүнийг марсан гэвэл тэр намайг ахтайгаа нийлээд намайг алах биз гэхэд ээж нь хүүгийнхээ эерэг хариу үйлдэлийг харан бүр ч баяртай мишээн
-Акиогийн гэр лүү өнөө орой бүгдээрээ хоол идэхээр явцгаая гэхэд Харуки бага зэрэг гайхширан
-Өнөөдөр шууд уу гэхэд ээж нь хүүгийнхээ гарыг атган нухацтайгаар
- Түүнд яг одоо чиний дэмжлэг хэрэгтэй байгаа гэлээ. Харуки бүр гайхширан
- Миний?
-Тийм ээ. Акиогийн сэтгэл шархласан байгаа. Нэг олиггүй альфа түүнийг араар тавьсан гэнэ. Үүнээс болоод эмзэгхэн гэнэн Акио сэтгэлээр унаж. Үүнээс бол Акио бүх альфа нарыг ийм муухай олиггүй гэж бодох вий. Тийм биш биздээ? Альфа нар гэхэд Харуки ээжийнхээ хэлэх гээд байгаа санааг ойлгож ядан зогсохдоо амыг нь дагуулан толгой дохив. Харин ээж нь яриагаа бүр ч эрчимтэй үргэжлүүлэн
- Альфа бүр ийм олиггүй муухай биш гэдэг нь гарцаагүй. Чи минь ямар гайхалтай Альфа билээ дээ. Ийм мундаг хүү минь чи нэг зүйл хийх хэрэгтэй байна.  Акиод альфа бүр тийм заваан олиггүй амьтан биш гэдгийг батал. Бүх альфа нь жишиг болж гэлээ. Харуки энэ утгагүй хүсэлтийг эсэргүүцмээр байсан ч төрсөн эх нь гарыг атгаад нүд рүү нь цоо ширтэн итгэл өгсөн харцаар ийн  хэлж байхад яаж чадах билээ.
- Бүх альфа нарыг жишиг үү~. Хэхэ. За~ гэв.
Хариуки ээжийнхээ хэлсэн үг бүрийг эсэргүүцмээр байлаа. Ялангуяа тэрхүү Акиог тодорхойлсон эмзэг, гэнэн, бяцхан гэх тэмдэг нэрнүүдээс эхлээд л.

Төгс нэгэнWhere stories live. Discover now