Өмссөн өндөр өсгийт минь хөлийг минь өвтгөж байсан ч тэвчин Россиг дагасаар тансаг харш руу орлоо.
Олон хүмүүс цугласан байх ба биднийг харснаа бүгд чимээгүй болов. Росси гарнаас атган өөртөө ойртуулан:"Та бүхэнд миний хайрт бүсгүй болон хоёр хүүхдийн минь ээж болох Елэна Розе Андолли-г танилцуулж байна. Мөн бүгдийнх нь мэдэж байгаагаар тун удахгүй бид гэрлэж тэр минь албан ёсоор Елэна Розе Винсензо болох юм" тэр бахархалтайгаар хэлэхэд бүгд л алга ташин инээмсэглэж байлаа.
Харин миний дотор уур хилэн буцалж байв. Хүмүүн болж төрөх ховорхон заяатай гэж хүмүүс ярьдаг ч миний амьдрал яг л торонд хоригдсон шувуу мэт байх нь шударга бус санагдана.
Бүх хүмүүс инээж алга ташин баяр хүргэж байгаа нь намайг яг л үзвэр шиг санагдуулж байв.
Би энэ амьдралдаа ямар ч буруу зүйл хийгээгүй байтал яагаад ингэж шийтгүүлж байгаагаа ч ойлгохгүй байна!
Росси гарыг минь үнсэж:"Хайрт минь, энэ бол чамд зориулж бэлдсэн баяр болохоос оршуулга биш. Инээмсэглээч" хэмээн шивнэн хэлэв.
Миний хувьд оршуулаганаас ч дор санагдаж байна! Хэрвээ хоёр хүү минь байгаагүй бол би энд яг одоо ямар ч эргэлзээгүйгээр амиа хорлох байсан биз! Гэвч үхтэл үр харам гэгчээр хоёр бяцхан үрдээ зүрх минь хорогдоод байх юм.
"Дон Винсензо,таны сүйт бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй юм?"
Урт хар даашинзтай шаргал үстэй залуухан бүсгүй бидний өмнө ирж намайг шинжингүй харж зогссоноо:"Та үнэхээр сонголт сайтай юм? Гэхдээ таныг хурим хийнэ гэж төсөөлж ч байсангүй. Та тийм юмнаас хол байдаг хүн биз дээ?"
Росси өнөөх бүсгүйг ирсэнд тухгүй байгаа бололтой хөмсгөө зангидан:"Лена, чамайг ирнэ гэж бодсонгүй."
Лена? Тэр бүсгүй Росси рүү ёжтой харан инээмсэглэх нь тэр хоёрыг хоорондоо учиртай байсныг илтгэх шиг болов.
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...