9-р хэсэг

1.1K 111 13
                                    

[WARNING!! MATURE CONTENT!!]

"Түүний бие дээрдэх болноо. Аз болж цус бага алдсан байна"

Эмч Максим руу хартал тэр хариу хэлэлгүй зүгээр л толгой дохиод гарах хаалганы зүг алхаж эхлэв.

Ийм зүйл болчихоод байтал хаашаа ингэтлээ яараад байгаа юм бол?

Эмч гайхан дотроо бодсон хэдий ч Дон Максимд бодлоо хэлж чадахгүй тул дэмий түүний хойноос ширтсээр үлдлээ.

Максим машиндаа суун цус болсон цамцаа тайлж,өмднийхөө халааснаас тамхи гарган амандаа зуув.

Тамхиа асаах гэтэл машины цонхыг түүний аав тогшсоноор тэр аман дах тамхиа аван хаалгаа онгойлгов.

"Тэр яаж байна?"

Аав нь санаа зовсон гэхээсээ илүү урам нь хугарсан сонсогдоно.

"Тэр амьдарнаа" Максим ахин тамхиа зуутал аав нь тамхийг нь булааж аван:"Тэгээд л болоо юу? Тэр одоо хоёр сарынхаа үлдсэн хугацааг эмнэлэгт өнгөрүүлэх үү?"

Түүний хоолой энэ удаад ууртай сонсогдож байсан ч Максимд үнэндээ хамаагүй мэт цухалдан:"Надаас юу хүсээд байгаа юм? Энэ бүхэн дууссан! Та үлгэрийн төгсгөл хүсээд байгаа юм уу!?"

"Хэрвээ Мартад ямар нэгэн зүйл тохиолдвол,үр дагаварыг нь чи хүлээнэ шүү!"

Максим түүнийг үл тоон хаалгаа хааж машинаа асаан хөдөлж машинуудын дунд уусан алга болов.

*10 хоногийн дараа*

Марта өнөөдөр эмнэлгээс гарч байгаа юм. Эмч, сэтгэл зүйчид, эм тариа гээд л хэд хоног түүнд үнэхээр дарамттай байлаа. Тэр тайван амьдарч ч чадахгүй үхэж ч чадахгүй байгаадаа уур нь хүрч байсан ч ахин тэр тэнэг сэтгэл зүйчидтэй уулзахгүйн тулд хүмүүсийн хажууд бүх зүйл зүгээр мэт жүжиглэж байв.

Түүний хувьд бүх дарамт сэтгэлийн зовлон нь цугларсаар нэг л өдөр түүний дээрээс дараад авах шиг гэнэт сэтгэлийн гүн хямралд өртсөн юм.

"Хатагтай? Та зүгээр үү?"

Марта толгой дохин:"Зүгээр ээ. Одоо явж болно"

Рич түүнийг орхин гарахад дээд давхраас Максим бууж ирж байгаа нь харагдав.

Марта түүнийг үл тоож байна уу? Эсвэл тийм зүйл хийсэндээ гэмшиж байна уу мэдэхгүй ямартай ч түүнээс бултах шиг түргэхэд гал тогоо руу оров.

Максим харин түүний юу бодож байгааг нь мэдсэн аятай түүнийг дагасаар гал тогоонд оров.

DIVORCEDDonde viven las historias. Descúbrelo ahora