Love sigh

216 28 9
                                    

Тэр захиа биднийхайрын цор ганц гэрч болон үлдсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр захиа бидний
хайрын цор ганц гэрч болон үлдсэн юм...

-------------------------------------------------------------

Шиврээ бороотой бүүдрэг өдөр цагийн ажлын минь эхний өдөр байсан.

Шинэхэн ажлын минь дарга гэх 25 хүрсэн юм уу гэмээр залуухан, бага зэрэг намхан нуруутай, нүүрнээсээ инээмсэглэлээ үл салгах царайлаг нэгэн надад хийх зүйлсийг минь нэг нэгэнгүй тайлбарлан зааж өгнө.

Хаалганы дээр өлгөөтэй байх бяцхан хонх жингэнэн дуугарах нь өнөөдрийн анхны үйлчлүүлэгч орж ирж буйг илтгэнэ. Богино цэнхэр даажинз нь бага зэрэг норсон урт шулуун үстэй миний үеийн харагдах жижигхэн охин "Халуун сүү" гэж шивнэх төдий хэлчихээд цонхны дэргэдэх ширээнд очин суув. Төд удилгүй хаалганы хонх дахин жингэнэн хар гутал, хар өмд, хар цамц, хар малгай, хар маск гээд бүхэлдээ хав хараар хувцасласан өндөр залуу заалыг нэг тойруулж хараад саяны охины ширээнд өөдөөс нь харан суув. Би тэднийг хосууд гэж таамаглаад охины захиалгыг бэлдэхээр эргэв.

Охины захиалгыг бэлэн болгочихоод аваачиж өгөхөөр текнийхээ араас гарах гэж зэхэх үед хаалганы хонх дахин жингэнэж чимээ аниргүй байсан кафед эрэгтэй хүний уртаар санаа алдах сонстоно.

Заалны голд халуун сүү барин зогсох би болон цонхоор түрүүхэн гарч одсон охины араас ширтэх тэр залуу. Би яахаа үл мэдэн тэндээ хэсэг зогсоод сүүгээ түүний урд тавин "Энэ түүний захиалсан зүйл" гэхэд тэр маск малгай хоёроо тайлаад сүүнээс балгалаа. Тэгээд гунигтайхан инээмсэглэн "Бид 5н жил үерхсэн ч тэр намайг халуун сүүнд дургүйг мэддэггүй" гээд над руу үл ойлгогдох харцаар ширтэв. Түүний нүд яг л хувцастай нь адил хар харин инээмсэглэл нь өнөөдрийн цаг агаар шиг... сааралтсан.

Түүний нүд рүү удаан ширтэснээ ухааран хагас бөхийгөөд эргэх гэтэл "Хэсэгхэн хугацаанд, надтай ярилцаж болох уу? Сая харсанчлан би хаягдчихлаа" гэж сул дуугаар хэлэв. Ажлын местэн дээрээ байж байх ёстой ч түүнд татгалзаж чадсангүй. Түүн рүү эргэн харахад өмнөхөөсөө хавь илүү дулаахан инээмсэглэж сандал руу дохино. Эргэлзэнгүй түүний өөдөөс харсан сандал дээр суулаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 14, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

LOVE SIGH  |  PARK JIHOON  |  ONE SHOTWhere stories live. Discover now