===============
Сонсож магадгүй гэж сэтгэл дотроо бэлтгэлтэй байсан хэдий ч яг ингээд бодитоор сонсох мөчид сэтгэл нь илүү ихээр өвдөх шиг, яг халуун зунаар цас шуурсан мэт гэнэтийн хийгээд хүндхэн мэдрэмжийг мэдэрлээ.
Сэүн уг нь хариу хэлэх ёстой боловч амнаас нь үг унасангүй. Хоолойг нь зуран гашуун оргих нь түүний нулимс ойр байгааг илтгэх мэт.
Тэр зүгээр л бүхнээс өөрийгөө тусгаарлаж байгаа юм шиг харц буруулан хэдэн хором чимээгүй суулаа.
Эвгүй гэх үү эсвэл чимээгүй гэх үү энэ нөхцөл байдлыг эвдэн бяцхан Сэүн инээд алдсаар гүйгээд ирэв.
Нүүрний хувиралгүй чимээгүй сууж байсан хоёр, хүүгээ харан хоёулаа инээмсэглэлээ. Гэвч Сэүний гал цогтой инээмсэглэл хөнгөн гунигаар дүүрсэн нь түүний харцнаас бага зэрэг анзаарагдана.
б.Сэүн "Тэнд дугуй унаж болох юм байна. Гурвуулаа хамт дугуй унах уу?" хэмээн цоглог асуухад тэр хоёр ч хэлсэн ёсоор бүгдийг зөвшөөрөв.
Дугуй түрээслүүлдэг газар очиж дугуй аваад зөвшөөрөлтэй талбайгаар гурвуулаа хэсэг уралдаж, хамтдаа дугуй унав.
Инээлдэж бяцхан наргиатай бас тэмцээн ч зохиогоод амжсан хэдий ч Сэүний сэтгэлд байх гуниг болон харуусал гүн хэвээр байсаар. . .
=============
Цаг бүр орой болсон хойно л тэд гэртээ харив. Сэүн тэднийг хүргэж өгсөн ба Galaxy tower-н гадаа ирэхэд хүү нь замдаа унтаад өгсөн тул Сэүн түүнийг тэврэн дотогш орлоо. Эммигийн гэр лүү орох хүртэл тэд юм ярьсангүй. Чимээгүйхэн зэрэгцэн алхана.
Гэрт нь орж ирэн хүүгээ оронд нь оруулав. Анхны гэр бүлийн өдөр байсан тул Эмми Сэүн хоёр хамтдаа хүүгээ унтуулж, хоёулаа хүүгийнхээ хацар дээр үнсээд өрөөнөөс нь гарлаа.
Өрөөний гадаа тэд чимээгүй зогсох боловч яг л ижил зүйлийг мэдэрсэн мэт харц нь өөд өөдөөсөө тулах аж.