A FRIEND'S BROTHER

75 11 2
                                    

Надад л зориулагдсан миний хүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Надад л зориулагдсан миний хүн

--------------------------------------------------------------


☆☆☆

Хүн бүр над руу өрөвдсөн харцаар харахад би дургүй. Өмнө нь мэдэрч байгаагүй энэ аймшигтай харц намайг сүүлийн 3н сар дагаж байна.

Би найз залуутайгаа 5н жил үерхсэн. Бид бүр гэрлэлтийн талаар ярьдаг байлаа.

Тэр өдөр их бороотой хүйтэн салхитай өдөр байв. Найз залуу минь 5н жилийн ойн өдрөөрөө намайг араар минь тавьж байгаад баригдсан юм.

Асар их өвдөлт... Хоолойгоор минь халуун төмөр цутгаж , зүрхийг минь ган сэлмээр нэвт сүлбэж, бүх биеийг минь хэдэн хэсэгт тасдан хаяж байгаа мэт аймшигтай өвдөлт...

Тэр үед би юу хийсэн бэ гэж үү? Түүн рүү инээмсэглэсэн. Асар их уй гашуу, үзэн ядалт, итгэл сэтгэлээ алдсан хүний тийм л хүйтэн хөндий хоосон инээмсэглэлээр инээсэн.

Найз залуу... бишээ экс минь харин түрүүхэн халуухнаар үнсэж байсан жижигхэн биетэй цагаан арьстай хүүхнээ түлэхээд над руу гүйсэн. Би түүнийг надад хүрэхээс урьтаж зам руу гүйн такси барин явсан юм.

Яагаад ч юм энэ талаар сургууль даяар мэдэж намайг өрөвдсөн, хөөрхийлсөн харцаар төөнөх болсон. Би аль болох хуучных шигээ байхыг хичээж инээж хөөрөн хичээлээ огт таслалгүй сууж байлаа.

Энэ аймшигтай 3н сарын турш миний хамгийн сайн найз Ким Жүнгю л хажууд минь байна. Тэр надаас алхамч холдолгүй анхаарал тавьж байгаа тулдаа л би одоо галзуурчихгүйхэн шиг явж байна гэж хэлэхэд болно.

Жүнгю "Юу гөлрөөд байгаа юм?"

"Юу ч бишээ. Чам шиг сайн найзтайдаа л талархаж байна"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 18, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

FRIEND'S BROTHER | KIM DOYOUNG | ONESHOTWhere stories live. Discover now