10.

1K 130 13
                                    

Хэдий би сэрүүн байсан ч нүдээ нээхийг хүссэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэдий би сэрүүн байсан ч нүдээ нээхийг хүссэнгүй. Өрөөгөөр холхин алхах хөлийн чимээ сонсогдох нь өнөөх араатан энд байгааг илтгэж байв. Хаалга онгойх дуу гарахад
"Эмчээ тэр хэзээ сэрэх вэ?" Гэж Росси асуухад нь өрөөнд орж ирсэн хүн эмч гэдгийг ойлгов.

"Уг нь одоо сэрчихсэн байх ёстой юмсан. Ямартай ч ахиад нэг цаг хүлээгээд үзье?"

Эмч өрөөнөөс гарч явах нь сонсогдоход Росси орон дээр суун хацрыг минь илж:

"Чамайг сэрүүн байгаа гэдгийг мэдэж байна!"

Би ухаангүй байгаа мэт жүжиглэхийг хүссэн ч тэр юу ч хийж магадгүй гэсэн айдас намайг нүдээ нээхээс өөр сонголтгүй болгов.

"Чамайг сэрчихсэн гэж мэдээд байсан юм!"

Тэр гарнаас минь атгах гэхэд нь би гараа татаж:
"Ч-Чи надад бас ю-юу хийчихсэн юм?" гэж арай ядан асуулаа.

Ярих гэсэн ч хэл ам орооцолдоод яг л мансуурчихсан юм шиг л эсвэл удаан яриагүй мэт миний яриа эв хавгүй сонсогдож байв.

"

Ярих гэж хэт яарах хэрэггүй. Чи долоо хоног хуурамч комонд байсан."

Долоо хоног гэдэг үгийг сонсоод толгой эргэж, зүрхээр хатгуулан өөрийн эрхгүй орноосоо өндийх гэтэл Росси намайг хүчээр хэвтүүлэв.

"Босох хэрэггүй! Чи амрах хэрэгтэй"

"Т-Томми? Б-Билли...?"

Хамгийн түрүүнд хөвгүүддээ санаа зовон түүнээс асуухад тэр тайвнаар:

"Хөвгүүд сайн байгаа. Тэдэнд санаа зоволтгүй."

Тэднийг аюулгүй байгаа гэдгийг сонсоод дотор уужрав. Гэхдээ нялх үрс минь ээжийгээ санаж байгаа байх гэсэн бодол арилсангүй.

Росси яагаад ч юм өмнөхөөсөө илүү зөөлөн тайван байгаа нь үнэхээр сэжигтэй санагдаж байлаа.
Тэр хэзээ ч ийм байдаггүй!? Эсвэл зөвхөн надад л тэгж харгис ханддаг байсан юм болов уу?

"Биеийн чинь хаа нэгтээ өвдөж байгаа газар байна уу?"

Би толгой сэгсрэхэд тэр инээмсэглэв.

Миний бие өвдчихсөн юм байхдаа? Хэрвээ би эдгэрэшгүй хүнд өвчин тусчихсан бол яана? Хөвгүүдээ энэ араатантай үлдээгээд энэ хорвоогоос явж болохгүй шүү дээ!

Тэр гэнэт л надад ойртон духан дээр минь үнсэж:
"Санаа зовох зүйл байхгүй дээ. Чи удахгүй эрүүл болох болно"

Тэр яг л бодлыг минь уншсан мэт миний асуултанд хариулахад нь санаа амарлаа.

Түүний гар биеэр минь гүйсээр гэдсэн дээр ирэн:
"Удахгүй төрөх хүүхэд маань ч гэсэн эрүүл аюулгүй байх болно" тэр яг л бах нь ханасан мэт сүүлийн өгүүлбэрээ зэвүүн өнгөөр хэлэхэд нь миний бие хэсэг хугацаанд хөшиж орхилоо.

Удахгүй төрөх хүүхэд? Тэгэхээр чинь би жирэмсэн гэсэн үг үү?

Тархи яг л хөлдчихсөн мэт толгойнд ямар ч бодол орж ирэхгүй гайхаж байснаа гэнэт л хар салхи мэт мянга мянган бодлууд эргэлдэж эхлэв.

Би жирэмсэн болж болохгүй?! Тийм биз дээ? Хоёр хүүгээ хамгаалж ч чадахгүй байж ахиад энэ араатнаас хүүхэдтэй болно гэдэг энэ тамаас хэзээ ч гарахгүй түгжигдэж байна гэсэн үг!

Гэхдээ ганцхан түүнийх ч биш бас миний хүүхэд шүү дээ! Хүүхдэд буруу байхгүй! Хаана хэн болж төрөхөө хүүхэд шийдэхгүй! Яг л миний Томми Билли хоёр шиг ямар ч нүгэлгүй ариухан сүнс биш гэж үү?

Тэгсэн ч төрөөгүй байгаа хүүхдийг өөрийнхөө хоёр хүүтэйгээ харьцуулах нь буруу!

Толгойд эргэлдэх бодлууд намайг төгсгөл нь үл харагдах харанхуй руу улам гүн сорох шиг би ухаанаа алдаж байгаа мэт мэдрэгдэнэ.

Росси хацарнаас минь барин өөрлүүгээ харуулснаа:

"Юунд ч санаа зовох хэрэггүй хонгор минь! Энэ бол баяртай мэдээ. Чи баярлах ёстой. Бидний хөвгүүд дүүтэй болно гэдгээ сонсоод ямар их баярласан гээч! Тэд инээлдэж гүйлдээд л үнэхээр хөөрхөн!"

Түүний хэлсэн үгс миний чихэнд яг л 'ЧИ НАДААС ХААШАА Ч ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ!' гэж буй мэт сонсогдоно.

Үгүй ээ! Бид нар энд үлдэж чадахгүй! Энэ амьдын тамд бүх насаараа тарчилснаас нүгэл үйлдээд ч хамаагүй зугтах болно! Үхсэн хойноо харин нөгөө ертөнцөд үүрд шатсан ч яахав!

Росси намайг тэврэн хажууд минь хэвтээд хөнжилөөр өөрийгөө хучив.

Би дотроо харин яаж зугтах талаар бодсоор.

Түүний гар гэдсийг минь тойруулан илсээр:"Бид хамгийн хүчирхэг гэр бүл болох болно. Хэн ч зогсоож чадахгүй тийм л хүчтэй. Харин тэр их хүчний үрийг би суулгаж чи тарих болно. Бид үүнийг ахин дахин хийсээр байх болно"

Түүний хоолойны өнгө улам л хүйтэн жишүүдэс хүргэм болсоор л байв.




Ro$e

Note: Дараагийн хэсгээс эхлээд 6 сарын дараах үйл явдал гарах болно!!

+DoN+Where stories live. Discover now