Энэ явдлаас 10 орчим минутын дараа гэрийн код хийх чимээ гарахад бяцхан Сэүн үүд рүү очлоо. Гэтэл энэ удаад ч бас аав ээж хоёр нь хамт байгаа нь түүний төлөвлөгөө бүтсэн мэт таатай мэдрэмжийг төрүүлнэ.
б.Сэүн үл ялиг инээсэн ч аав ээждээ инээмсэглэлээ харуулсангүй. Харин эсрэгээрээ гэмээр төв царай гаргасаар тэдэн дээр очин "Баярлалаа, та хоёрыг ямар ч харилцаа хамааралгүй байх гээд байхад чинь төвөг удсанд уучлаарай. Би түрүүний хэлсэн зүйлсийг чинь нэлээд сайн бодлоо. Тэгээд аав ээж хоёрынхоо хүслийг биелүүлээд та хоёрт дахиж саад болохгүй байхаар шийдсэн. Цаашдаа миний нөлөөтэй элдэв зүйл болохгүй болохоор санаа бүү зов" гэж том хүн шиг л шулуухан хэллээ.
Энэ үед яагаад ч юм Сэүн Эмми хоёр зэрэг санаа алдав.
Эмми "Ээж аавыгаа ойлгосонд баярлалаа. Чамд мэдээж таагүй гэдгийг мэдэх ч-" гэх үед
б.Сэүн ээжийнхээ үгийг таслан "Зүгээр дээ, бүх хүний амьдрал бүтэн байх албагүй болохоор би ойлгосон. Бас цаашдаа та хоёрт хамт байх боломж би олгохгүй ээ. Тиймээс тайван байж болно. Аавтай уулзах уулзалтаа би өөрөө товлоно бас та хоёрт холбоо барих ч шаардлага гаргахгүй надад итгээрэй" гэж хэлээд тоглоомоо аван өрөө рүүгээ алхлаа.
Хүүгийнхээ дэндүү ширүүн гэмээр энэ шийдвэрт Сэүн Эмми хоёр багагүй гайхширсан харагдана.
Тэд бие бие рүүгээ асуулт тавих мэт ширтсэн ч Эмми "Энэ нь дээр биз дээ?" гэх үгээр бас л энэ сэдвийг хаав.
Сэүн хэлэх гэж байсан үгээ залгих мэт чимээгүй болсноо "Би явъя даа" гэж хэлэн сулхан инээмсэглээд эргэхэд тэд бие биедээ хорогдох мэт харц нь салж ядна.
Эмми ч үүнийгээ батлах мэт Сэүний араас гарлаа.
Хаалганы гадаа:
Эмми "Яв даа, бас. . . . хүү нэгэнт шийдчихсэн бол нэлээд хатуу хүүхэд байгаа юм. Тиймээс тэр өөрөө чамтай холбоо барьж байна байх" гэж хэлэв.