Бүхний эхлэл

5 1 0
                                    

Монгол улсын Улаанбаатар хотын хаа нэгтэй Сарангэрэл буюу Сараа энгийн л нэг бусад өдөр шигээ сэрүүлэг дуугархад нилээн хэдэн удаа зогсоосны эцэст ноймоглон сэрнэ.
Өдий ахлах анги байж өдөр хичээл нь ордог. Тэрэн ч Сараад таалагддаг нь харваас илт. Гэвч тэр сургалт дугуйлан мэтээс болж эрт сэрэх шаардлага гардаг.
Өглөө гарах завдалгүй ээж нь залгаад;
~Өглөөний мэнд охин минь^^. Чамайгаа ахлах ангийнхаа бүх дүнг 95аас дээш гаргаад Австралд очиж тэтгэлэгтэй сурж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Хайртай шүү охиндоо. Зза ээж нь ажилдаа гарлаа гэж хэлээд таслах мөчид сараа санаа амар амьсгаагаа гаргав. Бусад хүнд бол ээжийнх нь хэлсэн үг ээж нь охиндоо хичээгээрэй гэж хэлж байгаа мэт санагдавч. Сараад бол нэг л жийрхсэн санагдана. Учир нь Сараа юмыг их хүнд тусгаж авдаг хүн. Тэрний толгойд "Сайн сурах ёстой???? Яагаад намайг хүчлээд байгаан! Австрали гэнэ ээ? Австралд сурах Монголд сурах ямар ч ялгаа үнэндээ байхгүй шдээ? Ээж намайг хүчлээд дарамтлаад байна!" гэсэн бодол эргэлдэж өглөө болгон уцаарлан гардаг. Үнэндээ Сараа хэтрүүлж л бодсон болхоос ерөнхийдөө гадарласан байлаа. Сараагийн ээж нь охиноо шилдэг гэдэг үгэнд багтаах хэмжээнд болгохыг хэт хичээсэн хүн. Охиныгоо хэт их дугуйлан сургалтанд явуулдаг, анагаахаар явуулахыг хүсдэг, нэг талаараа тэр охиноо л жаргалтай амьдруулахыг хүссэн эх хүн...
Одоогоор Сараа волейбол, хими, биологи, математикийн гүнзгийрүүлсэн сургалт уран зураг, хийл, төгөлдөр хуурын дугуйланд явдаг. Сараа энэ бүхнийг өөрөө хүсдэгүй ч ээжийгээ бодоод тэвчдэг. Их сайн охин.
Энэ бүх дарамт шахалт нь анх Сараа 9р ангидаа мэргэжил сонголтоос болж эхэлсэн... Тэр эмчээс айдаг, ээж нь үргэлж эмч болгохыг хүсдэг байсанд үнэхээр дургүй байсан. Гэвч ээжийнх нь нүдний цог нь бага багаар унтарж байгааг хараад тэвчилгүй эмч болно гэж шийдсэн.
Сургалтандаа суучаад хичээлрүүгээ явна хичээл нь дуусаад шууд л гэртээ очоод хувцаа солиод бас л гарж явна. сургалт нь өглөө ордог учир дугуйлангаа оройн ээлжэнд суудаг. Сараа бараг л арван хэдэн цаг хичээл сургалтандаа зарцуулж ухаан нь балартах завдалгүй явдаг боллоо.
Нөгөө л нэг өглөө эрт сэрэх, ээж залгаж хэлдэг хэдэн үгээ хэлэх, амьсгаагаа зөөлөн аваад хувцасаа солиод том хар цүнхээ дааж ядан үүрээд гарна. Ээжийнх нь ганц эсэргүүцэж чадахгүй зүйл бол түүний стилл байлаа. Хичнээн хичээгээд яалтай гадаадад байгаа хүн. Сараа үсээ wolfcut засалтаар засаж даашинз гэхээсээ илүү сул өмд цамц өмсөж нүүрээ ч хэт их буддаг болчихсон. Үүнийг нь ээж нь дургүйцсэн ч түүнийг засарна хэмээн найдаад чимээгүй орхихоор болов.
Орой дугуйлангаа тараад автобусанд суухдаа унтчихсан яагаад ч юм тэрэнд сэрмээргүй санагдаж байв...
~MI_kuro

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

girl, it's time for you to be a queen, not a princess! get up nowWhere stories live. Discover now