Зүүдэн дунд орж гарах сэрүүлгийн дуунаар дуниартсан нүдээ арай хийн нээж алгуурхнаар цаг руу гараа дөхүүлнэ.
-Ээжээ би ахиад л хоцрох нь та сэрээхгүй яасан юм бэ?
Нойрноосоо сэрж ядан энэ тэрүүгээр дэвхцэн хам хум гэрээс гарна.
Гэрээс гармагц хөлийн хурдаараа л гүйн урдах замаа харж ядан золтой л уначихгүй явна.
Сургуулийн үүдэнд сөхөрч унах шахсан юм гүйж орон ангийн үүдээр шагайна.
Амандаа чимээгүйхэн "Багшаа орж болох уу?" гэхэд багш ч ойлгосон бололтой толгой дохино.
Хичээл дундаас орсон болоод ч тэр үү юу ч ойлголгүй дэмий л толгой дохисоор цагийг дуусгана.
Төгсөх анги болохоор хийх зүйл ч тэр бэлдэх хичээл ч их.
Найз нөхөд гээд байх юм тийм их байхгүй ч дотны минь хоёр найз бий.
Ойрд тэднийгээ тоох завгүй байсан учраас тэд минь их гомдсон байх.
Хичээлийнхээ хажуугаар ажил хийн сургалтынхаа төлбөрийн багахан хэсгийг ч болов хуримтлуулж ээждээ арай бага дараа болох гэж хичээнэ.
Хичээлдээ нээх их бэлдээд байдгүй ч гэсэн дүн минь ч чамлахаар биш бүгд аяандаа болчихно гэсэн бодолтой орхичихдог учраас одооноос бага багаар бэлдэж хүссэн сургуульдаа тэнцэх гэж хичээх болно.
Ээж минь намайг ганцаараа өсгөж байхдаа их ч юм үзсэндээ. Түүнийг нь мэддэг ч юу ч хийж чадахгүй нь харамсалтай ингээд ч болов багахан тус болсон нь дээр байх.
- Жа рим аа? Миний явуулсан хаяг руу 19:00 цаг гэхэд ирээрэй.
-Ээж ээ би ажилтай
-Ганц өдөр чөлөө авчих их чухал болохоор гэртээ эрт очоод цэвэрхэн хувцаслаад ирээрэй.
-Ээж гэхдээ-- байна уу? ээж?
Тасалчихаж байгаа юм байх даа. Заавал өнөөдөр байх даа ч яах вээ дээ.
Хэдэн өдөр ажилдаа очоогүй гэнэтхэн залгаад чөлөө авах гэсийн гэвэл шууд л халах байх даа. Үгүй ээ халагдчихсан ч байж магадгүй.
Ээжийн хэлсэнээр хурдхан л гэртээ очиж аятайхан гэсэн хувцасаа сольж өмсөөд бушуухан л тэр газар луу нь явна.
-Ээж яах гэж байгаа юм ?
-Ороод шууд мэнд мэдээрэй за юу. Чамайг хүлээгээд ороогүй байсан юм. Хөөрхөн байна миний охин.
YOU ARE READING
SEVEN YEARS IS NOTHING
Short StoryМиний амьдралд зөвшөөрөлгүй орж ирсэн 7 насны зөрүүтэй миний нөхөр.