1.Багваахай цэцэгсийн дуулал.

256 55 3
                                    

Зуны хамгийн гоё зүйл нь юу гээч? Шинэхэн цэцэгсийн анхилуун үнэр болон моддын найган ганхах чимээ... Бүх зүйлс бусдын нүдэнд тодоор харагдах тэр тод өнгөний зохицол. Сэтгэл зүрхэнд дэлбээлэх тэр хүсэл тэмүүлэл.. Үргэлж л зун энэ мэдрэмжийг надад бэлэглэнэ.

"Бёлаа.. Яагаад одоо болтол гадаа зогсоод байгаа юм?"

Ээжийн цонхоор чанга орилох нь сонсогдох ч хөл дээрээ зогсож ядан хар өнгийн машиныг хүлээн санаа алдана.

"Уул нь одоо ирэх ёстойдоо?"

Уруулаа хазлан дахин дахин цагаа харах хэдий ч ингэх тусам цаг хугацаа зогссон мэт удаанаар урагшилна. Урам хугарахын даваан дээр яг л урьдын адилаар хар өнгийн машин хурдтай гэгч нь давхисаар бидний гэрийн хажууд зогсон удалгүй тэр машины арын суудлаас чихэвчээ зүүчихсэн бууж ирж байгаа харагдав.

Зуны хамгийн гоё зүйл нь юу вэ гэж надаас асуувал... ганц л хариулт надад бий.. Энэ гуравхан сарын хугацаанд надтай цагийг өнгөрөөх тэр найз. Ду Кёнсү.

Тэр өмнө жилийг бодвол бага зэрэг турж арьс нь минийхээс илүү цагаан болчихсон байгааг анзаарч амжив. Түүний аав ээж надруу даллан инээмсэглэх бөгөөд би ч цаг алдалгүй тэдний өмнө очин бөхийгөөд

"Тавтай морил Хатагтай Ду! Ноён Ду!" Гэтэл тэд их л найлагхан инээгээд

"Бёл үргэлж л биднийг энэ өдөр тосож авах юмдаа?"

Би ч толгой дохин тэдний ард байх Кёнсүрүү харвал тэр намайг харсан ч хараагүй мэт гэрлүүгээ яваад орох бөгөөд хатагтай Ду хоолойгоо засан толгойг минь илснээ

"Уучлаарай Бёлаа.. Кёнсүд энэ жил үнэхээр хэцүү байсан болохоор түүнийг зуны турш сайн халамжлаарай?"

Мэдээж би нүүр дүүрэн инээмсэглэсээр түүний хойноос орох бөгөөд тэр өөрийн гэсэн эд хогшилоо янзлан өрөөрүүгээ зөөж эхлэв. Би ч түүнд туслахаар шийдэн ширээн дээр байх хайрцагтай зүйлийг нь аван түүний араас алхаж байтал тэр гэнэт л алхахаа зогсоон би санаандгүй түүний нурууг мөргөн зогсох нь тэр..

"Яаая!" Гэсээр духаа барин түүнлүү харвал Кёнсү ямар ч царайны хувиралгүй

"Бид одоо жоохон байхаа больсон. Би ганцаараа баймаар байна. Надад зуны найз хэрэггүй" гэснээ гарт байх хайрцагтай зүйлээ булаах шахам авснаа өрөөндөө орон хаалгаа хүчтэй хаах бөгөөд би ч түүнийг яагаад ингэж их өөрчлөгдсөнийг ойлгож өгсөнгүй...

Miracles in SummerWhere stories live. Discover now