5

328 72 4
                                    

Хорвоо дээрх хамгийн азгүй мөртлөө азтай хүн хэн бэ гэж чамаас асуувал эргэлзээгүй намайг гэж хэлээрэй. Учир нь би солонгосын хамгийн том өмгөөлөгчтэй хамт ажиллахаар болсон.. нөгөө талаараа би ХАМГИЙН ТОМ ӨМГӨӨЛӨГЧИД олзлогдчихсон! Хэн нэгэн надад түүний муухай аашыг тэвчиж энэ хэргээс мултарч чадах итгэлийг өгөөч! Хэрвээ тэгвэл би дахиж хэзээ ч хүн хулхидахгүй.. (Хулхидахгүй хуурна) гэж амлаж байна! Амен...

"Тэгээд? Юундаа таг гацчихаав?"

Би эв хавгүйхэн чанга дуугаар "Мэдлээ эрхэмээ!" Хэмээн орилон зүүн гараа духандаа тавин ёсолтол тэр толгой сэгсрэн шийдвэртээ эргэлзэж байгаа мэт өөрийгөө амандаа зүхэн баруун гарыг минь татан духанд хүргэснээ

"Хэрвээ нэг л дургүйг минь хүргэх зүйл хийвэл шорон явна гэж мэдээрэй"

"За эрхмээ.. юу айн?"

Тэр ёжтой инээн толгой сэгсэрсээр намайг дагуулан өрөөндө орж ирэх бөгөөд түүний өрөө яг л өнөөх баячуудын эзэн суудаг том өрөө байхаас гадна түүний сандал! Миний бөгс 3 4 байсан ч хангалттай багтчихаар том гээд боддоо? Би ч сэтгэлийн хөөрлөөрөө өнөөх сандалруу ухаан мэдрэлгүй гүйх гэтэл тэр цамцны араас татан хоолойгоо засан намайг буйданруу суу хэмээн дохих бөгөөд би ч дуртай дургүй түүний хэлснээр хийхээр болов...

Тэр намайг суулгачихаад тоолгүй ажлаа хийж эхлэх бөгөөд би ч уйдсандаа утсаараа оролдон бүх орж ирсэн үйлчилгээг цуцлан санаа алдана... хөлөө савчин түүний өрөөг эргэн тойруулан сайтар гэгч нь харж байтал хаалга тогшин хэдэн залуус орж ирэн түүнд ёслох бөгөөд Ёнжүн нэг хөлөө ачин сууснаа тэдний ам нээхийг хүлээнэ.

Тэдний урд зогсох залуу надруу нэг булангийн нүд шидэлчихээд хоолойгоо засах бөгөөд Ёнжүн түүний дохиог ойлгосон бололтой

"Зүгээрдээ тэр миний хувийн жүжигчин"

Тэд толгой дохин "Эцэст нь түүнийг олсон ч хангалттай нотлох баримт байхгүй байна"

Ёнжүн толгойгоо гараараа тулан нүдээ анингаа уруулаа хазлан хэсэг суусныхаа дараа

"Хүчээр нотлох баримт гаргах болно"

Түүний хэлсэн үгийг тэд ойлгож ядан зогсох бөгөөд Ёнжүн суудлаасаа босож ирэн надруу гараараа зааснаа

"Энэ хүүхэн бид нарт туслах болно. Түүний жүжиглэлтэд эргэлзэх хэрэггүй"

Хүүхэн гэнээ? Дотор харанхуйлах шиг энэ үгэнд өөрийн эрхгүй л гомдох шиг! Залуухан хүнийг ингэж дуудахдаа энэ хүн юу боддог юм бол... Чөтгөр! Жинхэнэ чөтгөр!

CHECKMATEWhere stories live. Discover now