1~р бүлэг

29 2 0
                                    

Халдан дайрах боломжгүй халдашгүй дархан хурмастын оронд хаанаас авахуулаад харц ард гэж бий. Уул ус, гол горхи, үзэсгэлэнтэй тал нутаг, ундарч оргилж дуусдаггүй их баялаг үүлсийн дунд зэрэгцэн хөвөх өндөр өндөр ордон харш ч бий. Алтаар баригдсан хааны угсааны арван хоёр ордонг тойроод гантиг чулуу гартаам бадмааргаар бүтсэн ганган чамин сууцанд зон олон нь зовох зүйлгүй өлсөж ядрахгүй үнэхээрийн амар тайван аж төрнө. Хүмүүний ертөнцийн эгэл бус хүмүүс хүрч олох гэж үхэн үхтлээ зүтгэдэг бүхэн энд бий. Хүсэл зорилгынхоо төлөө туйлдан ядрах, хүрч олох юмсан гэж бодох шунал үгүй тийм л баян бүрд ажээ.

Хурмастын хаан арван нэг хүүтэй. Хүү тус бүр нь өөрийн гэсэн хүч чадал эрдэм мэдлэг эгэлгүй сайхан царай төрхтэй. Үүний дундаас хурмастын хааны том хүү болох Лунвэй нь илүү онцгойрдог. Тэрбээр хүчтэй зоригтой, дайчин, эрэлхэг агаад хүүхэн бүрийн заримдаа эрчүүдийн ч гэсэн хүсэмжлэх сэтгэлийг бялхаахаар өөгүй сайхан царай төрх өв тэгш бие хаатайн дээр үүгээрээ хурмастын орны ард иргэдийн дунд алдаршиж түүний зэрэгцээ арван дүүгийнхээ итгэлийг олон ах хэмээх хүндэтгэлийг нь хүлээсэн гайхалтай нэгэн юм.

Хайр сэтгэлийг нь булааж халуун хөнжилд нь түүнтэй өглөөг угтахыг хүсэх тэдгээр хүмүүсийн хүслийг Лунвэй мэддэг ч түүнд энэ нь чухал биш байлаа. Хайрын тухай тэрээр юу ч мэдэхгүйн дээр харагдах төрхнөөс нь хайр гээчийг хамаатуулан өөртөө авахгүй гэх хатуу зорилготой байх нь ажиглагдана. Тэрээр зөвхөн хаан эцгийнхээ итгэлийг олон хаан суудлыг нь залгамжлах л ганцхан хүсэлтэй бөгөөд үхэн үхтлээ өөртөө хүсэх үнэн хүсэл шунал нь энэ гэдэг.

Хаан эцэг нь нас дээр гарч халуун хөнжлөөсөө өндийх тэнхэлгүй болох үедээ хамгийн том хүүдээ хаан суудлаа өвлүүлэх шийдэлд хүрсэн. Насан өөд болох цаг нь хэдий болоогүй ч халаагаа үлдээн амар жимэр амьдрах хүсэлд хаан эцэг нь баригдаж байлаа.

- Хаан эцэг минь таны бие лагшин хэр байна даа.
- Өвдөж зовоогоод байгаа зүйл үгүй ч нэг л биш мэдрэгдээд байна. Өндийж босох гэхээр л толгой хүнд оргиод гар хөл чичрээд байх юм.
- Миний хийж чадах зүйл бий болов уу?
- Лусын дагины тос бие тэнхэрч өвчин илаарьшуулахад нэн сайн байдаг гэлцэнэ. Сонсохнээ хүмүүний ертөнцөд тэргэл саран мандах үед асан бадмалдаг дэнлүү байдаг гэнэ. Тэр дэнлүү нь лусын дагины тосноос бүтсэн гэх юм билээ. Тэргэл саран мандах үед л гарч ирдэг тэр дэнлүүг чи надад олж авч ирэх хэрэгтэй байна. Тэрийг чадах уу?
- Мөхөс хүү би хаан эцгийнхээ төлөө хийж чадахгүй зүйл үгүй билээ. Маргааш мандах тэргэл сарнаар хүү би хүмүүний ертөнц рүү бууж тэр дэнлүүг таньд авч ирье.
- Хэцүү ажил биш байх. Гэхдээ болгоомжтой яваад ирээрэй.
- За хаан эцэг минь.

☆Сарыг залгисан луу☆Where stories live. Discover now