One

47 3 2
                                    

"Гайхалтай юм гээч.. эд дэндүү үзэсгэлэнтэй юм" хэмээн энд тэнд нэгэнтэйгээ санал нэгдэн цэцэгсийн гоо үзэсгэлэнг шагшин магтацгаах хүмүүс.

"Удахгүй угсаа залгамжлах ханхүү мэндлэх гэж байна! Хатан хэдийн амаржих болжээ" гэвэл бүгд л хааны түшээ үг дуулгагчийн үгийг анхааралтай сонсоцгоон баярт үйл явдалд бэлдэцгээнэ.

Цэцэгсийн дундуур хэрэн нисэх үзэсгэлэнт эрвээхийг даган гүйх бяцхан охин.. гүйж явж байгаад бүдрээд уначихвий хэмээн араас нь санаа зовних тулгар гэдэстэй эх. Тэрээр охиноо тоглон наадаж байгааг хараад дэндүү аз жаргалтай байх ажээ.

"Флора охин минь болгоомжтой. Чи минь дөнгөж хөлд орж байгаа шүү дээ.."гэвэл охин тоглож ханав бололтой ээж дээрээ гүйж ирэн тэврүүлнэ.

Харин хатан удахгүй амаржих гэж байхад ариун цэцэг дэлбээлээгүй байгаад улсын их зөнч мэргэн хэдийнэ санаа зовниод эхэлжээ.

Үг дуулгагч түшээ Их зөнчид хандан "Цэцэг дэлбээлэхгүй бол юу болох вэ? Үүнийг би хаан эзэнд дуулгах ёстой юу? Та мэргэн ухаанаа хэлж айлдана уу" гэхэд,

Их зөнч нэгэнтээ санаашраад "Сул дорой, хүлээн зөвшөөрөгдөөгүй ханхүү төрнө гэсэн үг! Нэг үгээр бол угсаа залгамжлагчгүй болно гэж айж байна. Гэхдээ үгүй ч байж мэднэ.. магадгүй бид бага зэрэг хүлээх шаардлагтай байх гэж бодож байна. Тэгээд ч одоогоор хатан яг амаржчихаагүй байна" гэж хэлж дуусахтай зэрэгцэн танхимд цугласан хүмүүс дундаас нэг нь уулга алдан "Цэцэг..?!" хэмээн дээш хуруугаараа чичлэн заалаа.

"Үгүй байлгүй дээ.. энэ чинь ариун цэцэг мөн байна. Гэхдээ яагаад буруу байрлалтай уруу харж ургадаг билээ??" гэцгээхэд Их зөнч хүмүүсийг зай тавьж өгөхийг хүсээд тэдний дундуур зүсэн ороод очиж харахдаа хэтийдэн гайхаад хойш ухран "Энэ чинь..?!" хэмээн үгээ гүйцээж чадалгүй дуугаа хураах ажээ.

Бүгд л Их зөнчийн зүг анхаарлаа хандуулан түүнийг ямар нэгэн зүйл мэдэж байгаа, тайлбар өгөх болов уу хэмээн хүлээцгээнэ.

Харин бяцхан охиныг цэцгийн очин сониучирхан харах гэхэд эх нь түүнийг зогсоон болиулаад ардаа оруулна.

Гэтэл цэцэг анх яаж гарч ирсэн шигээ гэнэт ар араасаа шилээ даган ургаж дэлбээлж байлаа.

Маш хурдтай болоод өнгөрсөн энэ үйл явдалд цочирдон хүмүүсийг Их Зөнч хойшоо ухарч болгоомжлохыг сануулна.

Нэг зүйл буруу байгааг гадарласан Их зөнч үг дуулгагчид хандан энэ талаар яаравчлан эзэн хаанд сануулах хэрэгтэйг сануулахад даруй явах гэж байсан түшээ тэр дороо гацаж орхих нь тэр.

DARK MOON : Pure Blood PrinceWhere stories live. Discover now