6

280 65 4
                                    

"Хэлсэншдээ! Та хэрвээ энэ чигээрээ уугаад л байвал там байтугай архичдын ертөнцөд ч очиж чадахгүй гэж!"

"Тийм сайхан зүйл байдаг хэрэг үү?" Гэх ах хүүгийн эхнэр түүний гарыг цохин ууртайхан санаа алдаад

"Тэгээд яах хэрэгтэй вэ бөө минь?"

Би ч урд дэлгэж тавьсан бүх хөзрүүдээ нэгтгэн түүнрүү сунгаад

"Алив сонго доо"

Дунд эргэм насны ах их л үнэмшиж байгаа бололтой гарт минь байх хөзрүүдээс сонгон авснаа энгэртээ наах бөгөөд би ч хоолойгоо засан гараа түүнлүү сунган

"Одоо би таны ирээдүйг харах болохоор сайн сонсоорой!"

Тэр хурдан гэгч нь толгойгоо дохин гартаа байх хөзрөө надад өгөх бөгөөд би ч одоо л нэг юм жүжиглэлтэндээ орон дуу алдсаар

"Хэрвээ та энэ янзаараа архи уугаад л байвал энэ хөзөр дээрх алиалагч шиг нэг хөл чинь ажиллагаагүй болж осолд орж бэлэг ... энийг хэлэх хэдий аймар ч.." би түүний чихрүү ойртон зөөлхөнөөр шивнэвэл тэр доошоо нэг харан надруу нэг харан эхнэрийнхээ гарыг атгаад

"Ханиа би яах вэ?" Хэмээн айсан мэт хоолойгоор гоншигноно.. би ч инээдээ тэвчиж ядсаар хоолойгоо засан

"Яах юу байхав! Архи л уухаа боль! Тэгээд л бүх зүйл окэе?" Хэмээн хуруугаа гозойлгон инээмсэглэтэл тэр ах толгой дохин

"Тэгье ах нь одоо шууд л уухаа больчихоё!"

Би ч толгой дохин ширээн доор байх гэрлийн унтраалгаа унтраахад тэд айсандаа хоорондоо тэврэлдэн наалдана..

"Сахиус минь таныг худлаа л хэлээд байна гээд байна даа" гэтэл тэр ахын царай улам цонхийн

"Ааашш!!! Яг одоо жинхнээсээ гарчихая" гэхэд нь түүнийг айлгах эцсийн аргандаа орон бэлдэж тавьсан сүнсний дуу болон аяыг тавихад тэр яг л уйлах гэж байгаа мэт нарийхан хоолойгоор орилсоор гарах бөгөөд түүний эхнэр одоо л нэг юм инээж байснаа надад дугтуйтай мөнгө өгөн эрхий хуруугаа гозойлгосоор гарах нь тэр...

Мэдээж би сурсан ажлаа хэзээ ч зүгээр орхиж чадахгүй нь бололтой! Яахав.. Ёнжүн л мэдэхгүй бол болох нь тэр! Хэрвээ мэдвэл хууль бус бөөгийн бизнес хийсэн гээд дахиад л гартаа гав зүүх байлгүй!

Өнөөдөр оройн ажил эцэст нь дуусах бөгөөд би ч хурдан юмнуудаа эмхлэн гарах гэтэл нэг л танил царай юу ч хэлэлгүй ширээний ард суун надруу ширтэх нь тэр...

CHECKMATEWhere stories live. Discover now