Хэвлийд байх үр минь хүчтэй тийчлэн хөдлөх нь өхөөрдөм ч унтахад хэцүү болгож байсан тул гэдсээ илж хэсэг хэвтлээ."Үр минь, ээжийгээ унтуулахгүй юм уу?" Гэж амандаа зөөлөн хэлэхэд дүрсгүй жаалд таалагдаагүй бололтой илүү хүчтэй өшиглөв.
Өрөө харанхуй байсан тул гэрлээ асаахаар удирдлагын товчлуур дээр дарахад гэрэл ассангүй.
Эвдэрчихсэн юм болов уу?
Орноосоо өндийж Россиг сэрээхгүйн тулд зөөлөн алхсаар гэрлийн товчлуур дээр дарахад ч гэрэл ассангүй.
Тог тасарчихна гэж баймааргүй л юм.
Гэнэт л Билли Томми хоёрыг очиж шалгах ёстой гэж хэн нэгэн эсвэл зөн совин минь хэлэх шиг болж нуруугаар хүйт даав.
Энэ бодол намайг айлгаж би бараг л гүйх шахуу тэдний өрөө рүү яван орлоо.
Ашгүй тэд унтаж байна. Сэтгэл амрах шиг болж орных нь дэргэд очиж зогсоод тэднийхээ духан дээр үнслээ.
"Ээжээ? Миний ам цангаад байна?"
Томми сэрсэн бололтой нүдээ нухсаар орноосоо өндийн суув.
"Ээж нь ус аваад ирэх үү?"
Томми толгой сэгсрэн:"Би одоо том ах болсон болохоор өөрөө яваад ус ууж чаднаа ээжээ!"
"Мундаг хүү шүү."
Томми өрөөнөөсөө гарч явахад нь би араас нь харсаар үлдэв. Билли хамаг хөнжлөө газар унагаж унтдаг тул хөнжлийг нь газраас аван түүнийг хучив.
Томми ирэлгүй хэдэн минут болоход миний санаа зовж эхлэв. Арай төөрчихсөн юм болов уу? Энд удаж байгаа болохоор төөрнө гэж баймааргүй юм!
Томмиг хайхаар өрөөнөөс гарч гал тогоо руу зүглэлээ. Эргэн тойрон нам гүм байгаа нь их хачин айдастай санагдаж байлаа.
Уг нь энд тэндгүй хамгаалагчтай байдаг биз дээ? Эсвэл Росси намайг турших гэж хэргээр хүмүүсээ багасгасан юм болов уу?
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...