Намайг Жон Ари гэдэг. Би энгийн л амьдралтай, энгийн л охин. Миний хувьд энгийн гэдэг нь онцгой бас хангалттай. Яагаад гэвэл хүн бүр онцгой байх гэж хичээгээд энгийн байдлаа алдчихдаг санагддаг тийм болохоор энэ ойлголт миний хувьд нэг юм шиг болсон.
Гэхдээ хэт энгийн байдал хааяа уйтгартай. Би өөрөө ч мэдэрдэг. Өдөр бүр яг ижил өнгөрнө. Нэг л мэдэхэд яг нэг янзаараа өдөр бүрийг, сар бүрийг, жил бүрийг өнгөрөөсөн байдаг. Харамсалтай шүү. Гэхдээ бас л... яг нэг өдөр оч гийсэн мөч ирэх байх гэж би төсөөлдөг.
-
Хичээлийн дараа үргэлж хажуугаар нь зөрдөг ч нээх айлчлаад байдаггүй тэр л талбайд сууж ном уншихаар шийдлээ. Нээх их хүн цуглаад байдаггүй газар шиг санагддаг. Тийм ч учраас өнөөдөр ганцаараа байх цаг гарган зорьж ирсэн юм.
Цаг агаар үнэхээр сайхан. Зун шиг л дулаан атлаа модны навчис үзүүрээсээ шаргалтсан, олон өнгө холилдсон намрийн налгар өдөр. Тэнгэр бүр цаанаасаа л цэлмээд нар хүртэл энэ өдөрт талархан мишээх шиг. Яг ийм л өдрийг намрын налгар өдөр гэдэг байх.
Хавар биш намар л надад догдлол авчирдаг. Намуухан цаг агаар тогтуун үзэмж үргэлж намайг бодолд оруулж сэтгэл гэгэлзүүлдэгсэн.
Хүнгүй сандал эрж явсаар хамгийн эхэнд таарсан хоосон сандал дээр очиж тухалаад номынхоо хавтсыг дэлгэв.
Гарчигийг чангаар уншчихаад цааш чимээгүйхэн үргэлжлүүллээ.
-
Ердөө 5 секунд л хангалттай.
Чи тэр 5 секундыг мэдэх үү?
Юу?
5 хан секундэнд л энэ хүн юм байна гэж мэдрэх тэр мэдрэмж...
-Хүмүүс шуугилдах чимээнээр анхаарал сарнин дээш өндийхөд миний ойролцоо байх хүмүүс скэйтбоардаар гулгаж байлаа.
Шатнаас шат дамжин скэйттэйгээ үсрэнэ. Агаарт үсрэх мөчдөө скэйтбоардаа 180° эргүүлэн бууна. Буцаад буухдаа скэйт дээрээ тогтоно гээд л, тэд тэгшхэн зам дээр гулгаж байхдаа хүртэл гайхамшгийг хийж байлаа. Зарим тохиолдолд скэйтэн дээрээ тогтолгүй хөл алдаад унах хэрнээ огт тоосон шинжгүй босоод үргэлжлүүлэн гулгах нь бүр сонирхолтой. Ямар ч хамгаалалтгүй хэрнээ шүү.
Би бараг үнэгүй тоглолт үзэж байгаа мэт л тэдний үйлдэл бүрийг ажин суулаа.
Тэр олон дундаас нэг л хүн нүдэнд тусаж харцаа салгаж чадахгүй болчихов. Нэг л хөөрхөн, өөр зүг харсан ч буцаад л тэрнийг хармаар санагдаад. Тэр бага зэргийн бор арьстай, бусдаасаа жоохон намхан нуруутай. Урт үс нь үе, үе нүд рүү нь ороод байгаа бололтой. Үсээ байж байгаад л хойшлуулна. Инээж байгаа нь бүр их хөөрхөн. Тэрнийг инээхээр нь дагаж инээчхээд, яагаад ч юм зөвхөн тэрэн лүү хараад мишээчихсэн байснаа анзаараад ичиж орхив.
Тэр алхаж, алхаж байгаад холоос эрчээ аван гулгав. Энэ үед яг юу мэдэрдэг бол айдас? Сандрал? Догдлол?
Хоёр хөлөө скэйтбоардэн дээр тавих үед ямар мэдрэмж төрдөг бол? Надад их сонирхолтой санагдаж түүний дараагийн үйлдлийг сэтгэл чагнан хүлээж байтал тэр скэйтбоардтайгаа хамгийн дээд талын шатнаас шууд үсэрчихэв.Би багагүй цочиролд оров. Үнэхээр галзуу. Би лав ийм үйлдэл хийхгүй байх байсан. Хэрвээ амжилттай бууж чадахгүй бол яах юм?
Тэр шатнаас үсрээд газардахдаа скэйтбоардэн дээрээ буулаа. Харин ч бүр үүнийг амжилттай болно гэдгийг мэдсэн юм шиг л инээж байсан нь бүр солиотой.
Бүгд л түүний зүг хашгиралдан гүйлдэв.
Тэр хэн юм болоо?
-
Зүгээр л өргөн өмд, сул подволк өмссөн хэрнээ тун онцгой мэдрэмж өгөх тэр хүн.
Саяхан нүдний урд болсон зүйл бодлоос гарсангүй. Би дахиад тэгж нисэхийг хармаар байлаа.
Харц салгалгүй ширтэж буйг минь мэдсэн юм шиг л тэр над руу хараад инээмсэглэлээ. Би ч бас түүний зүг удаанаар ширтэв.
Тэр харцаараа надад "Сайн уу" гэж хэлээд мишээж байгаа мэт. Би ч мөн адил зөрүүлэн мэндлэх шиг. Тэр мөчид цаг хугацаа зогссон доо. Энэ мэдрэмжийг зөвхөн би мэдэрсэн болов уу?
Эсвэл... эсвэл тэр мэдсэн бол уу?
Утсанд ирсэн дуудлага намайг бодит байдалд авчрав. Утсаа автал найзууд шуугилдан "Чи хаана байна аа, бид нар дөнгөж сая уулзаад, сургуулийн чинь хажууд байна" гэв.
Би "би сургуулиас холгүй байна аа" гэхэд "за хурдан хүрээд ирээ, хурдлаарай" гээд л утсаа салгачихав. Би явах хэрэгтэй болсноо мэдэн босохдоо үе, үе тэрний зүг харсаар явлаа.Хэдий холдчихсон ч тэрнийг гэх бодол толгойноос гарсангүй. Тэр газар юм аа үлдээсэн юм шиг л санагалзаж санагалзсаар л явлаа.
"Ийм догдлол мэдрэмжийг чамаас мэдрэнэ гэж төсөөлсөнгүй. Тэр хэн юм бол оо?"