#1 Хөөрхөн царай

140 9 2
                                    

Би бол порно од. Тийм ч алдартай биш ч гэлээ бишгүй олон бичлэгтэй бас шүтэн бишрэгчтэй. Амьдралдаа ихэвчлэн сэтгэл хангалуун байдаг. Бага нас минь хар бараан дурсамж ихтэй, бас гэр бүл найз нөхөд гээд байх юм байхгүй ч гэлээ...... ажлаасаа авдаг таашаал бас цалин нь надад таалагддаг. Гэвч сэтгэлийн минь хаа нэгтээ бүхнийг шинээр эхэлж бусдын адил энгийн амьдарч үзэх хүсэл бий.

Нүдээ нээхэд хамаг бие хөндүүр байх бөгөөд харанхуй амбаар угтан авлаа. Хөгц чийг үнэртэж юу болоод байгааг ойлгоход хэцүү байв. Өчигдөр болсон зүйлсээс юуг ч санаж чадахгүй байх бөгөөд өрөөг нэг тойруулан харвал надтай цуг хэд хэдэн ноорхой хувцастай европ төрхтэй охид байх аж. Хүний наймаанд явчихсан хэрэг үү?? Гэхдээ яаж? Нөхцөл байдалдаа зочирдон тархи толгой самгардана. Хэсэг гайхшран сууж байгаад хамгийн ойр байх охин дээр очихоор бослоо.

  Газар хол санагдаж орон зайн баримжаагаа алдаж толгой эргэв. Нүцгэн хөлөө харвал бурхан минь энэ яав ч миний хөл биш ээ. Бүхэл биеээ тэмтэрч үзвэл нарийн туранхай бэлхүүс аварга том гэмээр хөх бөгс мэдрэгдэв. Өөр биед байгаагаа хэтэрхий удаж байж ойлгосноо гайхав. Өнөөх бор үстэй алаг нүдтэй охин дээр очиж юу гэж хэлэхээ бодож хэсэг зогслоо. Удалгүй

-Сайн уу? гэж асуухад өнөөх охин гайхсан харцаар намайг ширтэж юу ч үл дугарав. Би үргэлжлүүлэн:
-Энэ хаанах вэ би юу ч санадаггүй ээ. Бид бүгд яагаад энд байгаа юм бэ? гэж асуув. Нөгөө охин хэсэг эргэлзсэнээ
-Бид хар захын дуудлага худалдаанд зарагдахаар ирсэн. Гэж аяархнаар товч бөгөөд тодорхой хэлэв.
Ерөнхийдөө байдлыг ойлгосон боловч түрүүнээс хойш нэг зүйл их анхаарал татсаар байв. Ноорхой гэхэд энгийн хувцастай охин нэг ч алга байв. Бүгд ямар ч ядуу хүн өмсөхөөргүй сонин даавууны өөдөс шиг зүйл өмссөн байх бөгөөд би өөрийн ертөнцөд байхгүй байгаагаар өөрийгөө төсөөлөв. Магадгүй өөр биед өөр ертөнцөд байгаа юм болов уу...

Миний бодлыг батлах шиг болж хаалга онгойн дундаж зууны гэмээр хачин хувцастай намхан бүдүүн эр лаа барьсан 2 эрийн хамт орж ирэв. Тэр өрөөг тойруулан харж охидыг шинжсээр намайг бас өөр 2 охинтой дохиход нөгөө 2 охиныг дагаж би мөн босч очив. Бид өрөөнөөс гарч шатаар өгсөхөд арай гэгээлэг орчин угтлаа.

Нэгэн нас тогтсон эмэгтэй биднийг цааш дагуулан явсаар бид хуучны халуун ус шиг газар орж ирэв. Тэнд биднээс өөр олон охидууд байх бөгөөд анх удаа би толинд өөрийгөө харлаа. Бурхан минь юу гээчийн халтайсан царайлаг охин бэ? Хэдий шороо тоос болсон ч жижигхэн нүүр минь өөгүй толигор арьстай байх бөгөөд жижиг хамар содон хэрнээ үзэсгэлэнтэй нүдтэй юм. Хамгийн нүд унагасан зүйл нь бомбогор улаан уруул байв. Ийм царайтай болохын тулд хичнээн мөнгө үрэх байсан бол бурхан минь!!Надтай хамт явсан 2 охин тайчиж эхлэхэд би ч бас дагаад байгаа хувцсаа бүгдийг тайлан дахин толинд харлаа. Хэтэрхий туранхай боловч миний мөрөөдлийн бие угтах нь тэр. Хэн ч харсан хүсэхээр, туяхан хэрнээ усны урсгал шиг биетэй юм. Тэгшхэн мөр, урт хүзүүтэй боловч сэргэр том хөхтэй цагаахан арьстай шинэ биеээ хараад аяархан дуу алдаж орхив. Тэнд байх охид бүгд давгүй хөөрхөн охид байх боловч тэр дундаа би л хамгийн хөөрхөн нь санагдана.

  Хар зах, дуудлага худалдаа хүний наймаа, мэдэхгүй орчин мэдэхгүй нөхцөл байдал намайг ихэд айлгаж байсан боловч шинэ хөөрхөн царайгаа би дахин дахин бишрэн харж яагаад ч юм догдлол мэдрэгдэж зүрх минь хүчтэй зохилно.

Reincarnated p*r** starWhere stories live. Discover now