part-1 remade

37 1 0
                                    

1-Р БҮЛЭГ

МИНИЙ ХАРСАН ТЭР ЗҮЙЛ

2023он 6-р сарын 1.

Өнөөдөр эх үрсийн баярын өдөр билээ. Зуны сар эхэлсэн гэсэн шиг нар хур тэгширсэн сайхан өдөр. Бүртийх үүл үгүй цэлмэг тэнгэр, аан бас өөдөөс үлээх бүлээхэн салхи нүүр элбэх нь сайхан.

Сэрүүлэгний дуу дуугарах үед Гэрэгт Нойроо хармалсан уу гэлтэй босох хүсэлгүй байгаа бололтой сэрүүлгээ унтраан нүүрээ хөнжилөөр бүтээн буцаад унтахыг оролдно....

Гэнэтхэн тэрээр ямарваа нэгэн зүйл санасан уу гэлтээ орноосоо ухас хийн босон цагаа харвал өдөрийн 14 цаг байх нь тэр.

Тэрээр уртаар санаа алдан утсаа аван найз Дорж руу залгахад утас нь холбогдсонгүйд Гэрэгт яах ийхээ хэсэг бодон сууна. Угтаа бол өнөөдөр тэрээр найзуудтайгаа "Зайсан хилл" дээр 12 цагаас уулзах байсан бөгөөд тэрээр уулзах цагаасаа хоцорсон нь энэ ажээ.

Гэрэгт хэсэг бодон суухдаа гэнэт ухаан орсон уу гэлтэй найз Дөлгөөн рүү залгав.

Гэтэл бас холбогдохгүй байх ба дуут шуудан шуудан үлдээсэнийг нь сонсвол их шуугаантай байх нь:

-КХХХХ..... АНДАА БАЙНА УУ? ЧИ хаана байна? Битгий гэрээсээ...Сургууль..ПХХХ

Утас тасрав. Гэрэгт юу болоод байгааг нь огт ойлогсонгүй.

"Заза сургууль дээр уулзая гэсэн юм байлгүй гэж бодон угаалгын өрөөрүү орон нүүрээ угаан, зүс царайгаа янзлан хувцаа өмсөн гарах гэтэл нэг зүйл хачин санагдсан нь тэднийд өөрөөс нь өөр хүн байгаа шинж харагдсангүй.

Угтаа бол аав нь уржигдар Германаас ирсэн бөгөөд энэ сар амарах ёстой ажээ. Бас түүний ээж одоогоор ажил эрхлэхгүй байгаа учир гарах шаардлага ер нь байхгүй гээд хэлчихэд бууруудахгүй. Гэвч аав нь саяхан гэртээ ирсэн учир тэд гадуур явж буйг үгүйсгэхгүй. Тийм ч учраас тэрээр нэг их зүйл бодохгүй гаран одно. Түүний гэр 3,4-р хорооллын хуучны угсармал цэнхэрт амьдардаг ба сургууль нь Улсын Циркийн зүүн талд байдаг учир явж очихын 30аад минут болдог юм.

Бас тэрээр 10-р давхарт амьдардаг тул ийнхүү цахилгаан шат хүлээн зогсоно.

Цахилгаан шат хүлээх зуураа дахин нэг удаа Дөлгөөн рүү залгах гэхэд утасанд нь сүлжээ байсангүй. Үүнд бага зэрэг бухимдан утсаа хараан тээр шаана.

Орцноосоо гаран алхах зуураа өнөөдрийг хэрхэн өнгрөөх талаар жаал бодон явсаар автобусны буудал дээр ирхэд тэнд нэг ч хүл байсангүй ба зам дээр эзэнгүй машинууд хөглөрнө. Үүнийг харсан Гэрэгт:

CRAPWhere stories live. Discover now