《Лүффи, Ханкок хоёрыг хамт байлгах төлөвлөгөө》

33 4 13
                                    

Амазон Лили хэмээх эмэгтэйчүүдийн арал дээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй Боа Ханкок, хэсэг эмэгтэйчүүдээр хүрээлэгдсэн байлаа. Түүнийг арлын эзэн хаан, шүтээн хэмээн үздэг ба энэ нь гайхмаар зүйл биш юм. Ханкок болон бусад эмэгтэйчүүд ямар нэгэн зүйлийн талаар ярилцана.

"Могой гүнжээ, могой гүнжээ! Түүнд мах өгөх хэрэгтэй байх. Тэр мах авах үедээ үргэлж баярладаг шүү дээ."

"Сайхан санаа байна"

"Эрчүүд маханд дуртай болохоор зүгээр байх"

Нэг охин санал гаргахад бусад нь дэмжлээ.

"Мах, мм? Тэр маханд дуртай, идэж байхдаа үргэлж баярладаг нь үнэн байх..."

Ханкок охидын мөн Маргеритийн саналыг нухацтай бодож байв.

"(Санаа алдах) Могой гүнжээ, би чамд дахин дахин хэлсэн. Төрсөн өдрийн бэлэг чин сэтгэлээсээ байх ёстой. Хэн ч мах өгч болно. Хэрвээ чи Лүффиг өөрийг чинь зүрх сэтгэлдээ нандигнан хайрлаасай гэж хүсэж байвал түүнд онцгой зүйл өгөх хэрэгтэй."

"Эмээ..."

Ахлагч Нёоны хэлсэн үг Ханкок болон түүний эргэн тойрон дахь охидыг дахин бодоход хүргэв. Тэгээд...

"...Онцгой мах байвал яаж байна?"

"Өөхх"

"Сайхан санаа байна, Мари"

Ханкок сэнтийнээсээ босоод тушаалын өнгөөр ярилаа.

"Бүгдээрээ! Чанартай бүх махаа цуглуул! Хамгийн ховор махыг надад авчир!"

"Хөөе, ахмад хүний үгийг сонсооч!"

Ханкокын ард "Лүффид өгөх төрсөн өдрийн бэлэгний хурал" гэх баннер харагдана.

Тиймээ, Ханкок болон бусад хүмүүс Амазон Лилигийн ойролцоох арал дээр бэлтгэл сургуулилт хийж байсан Лүффид ямар төрсөн өдрийн бэлэг өгөх талаарх асуудлыг шийдэхээр хуралдаж байна.

Дашрамд дурдахад энэ хурал 3 хоног үргэлжилж байгаа юм. Тэдний бодсон цорын ганц зүйл бол мах байсан нь тэдний хайр дурлалын харилцаа ямар их туршлагатай болохыг харуулж байна. Гэхдээ, дахиад л Лүффи, романс хоёр холилдохгүй.

"Могой гүнж ээ, сонс! Сүүлийн удаад Лүффид мах өгчихвөл тэр чамайг хайрлахгүй!"

"Чимээгүй бай, хөгшин эмэгтэй минь! Би өөрийнхөө эрийг хэнээс ч илүү мэднэ! Лүффи мах идэж байхдаа хамгийн их баярладаг!"

Гэхдээ, түүний буруу биш л дээ......

"Мм? Б-би Лүффи гэх гэсэн юм, миний э-эр..."

Island For Two  ||  ONE PIECEWhere stories live. Discover now