《Тэдний хамт байх анхны шөнө》

16 3 24
                                    

Цаг орчмын дараа Лүффи 10 хүн цадах хэмжээний хоолтой буцаж ирэв. Тэр Ханкокт хэдэн жимс өгөөд махыг нь өөртөө авав. Тэд одоо бүхээгт шалан дээр өөд өөдөөсөө харан сууж байна.

"Хөөе, Ханкок. Чи мах авахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Тиймээ, би итгэлтэй байна. Зүгээр л өөрөө иддээ, Лүффи."

Тэрээр Лүффигийн дохио занг үгүйсгэж инээмсэглэв. Ханкок мэдэхгүй ч Лүффи хэн нэгэнтэй хоолоо хуваалцахыг санал болгох нь тун ховор юм. Энэ нь Лүффи түүнийг өөрт нь чухал хүн гэж үздэгийн бодит нотолгоо билээ. Хэрвээ Ханкок үүнийг мэдсэн бол баярласандаа үсрэх байсан байх.

"Ханкок."

"Хм? Яасан?"

"Би гайхаж байна л даа, бид маргааш юу хийх вэ?"

"Маргааш?"

"Бэлтгэл. Чи намайг сургана гэж хэлсэн биз дээ?"

"Аан. Т-Тиймээ."

Ханкок Лүффиг анхандаа түүнтэй хамт цагийг өнгөрөөхгүй бэлтгэл хийх ёстой байсныг мартжээ.

"................."

Ханкок толгойгоо барин Лүффиг хуурсандаа өөрийгөө буруутгав.

"Аа! Би энд байх хугацаандаа түүний бэлтгэлд туслах л үлдлээ.”

Ханкок өөрийгөө буруутай мэт санаж эхлэхэд ахлагч Нёоны юу санал болгосныг саналаа.

"За, Лүффи. Би чамайг маргааш нухацтай сургах болно. Чамайг найзуудаа хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна!"

"Үнэхээр үү?! Баярлалаа, Ханкок! Чи бол хамгийн шилдэг нь!"

Лүффи хурдан босож Ханкокыг гүйж очоод тэвэрлээ.

"Л-Л-Лү-Лүффи! Хүлээ! Миний зүрх одоо ч бэлэн биш байна!"

Ханкок түүнийг буцааж тэврэх эсэхээ бодож байгаа мэт гар нь эргэлдэж байлаа. Лүффи хурдан Ханкокыг суллаж, мөрөөр нь барив.

"Чи миний төлөө үнэхээр их зүйл хийсэн, Ханкок. Би чамд бүх насаараа өртэй!"

"Б-Бүх насаараа! Э-Энэ чинь гэрлэх санал мөн үү?!"

Ханкок урьдын адил Лүффиг буруугаар ойлгов.

"За, унтацгаая."

"Ээ?"

Лүффи Ханкокыг сонсоогүй юм шиг сэдвээ өөрчлөв. Үгүй ээ, тэр сэтгэлийн хөөрлөөсөө болоод  түүнийг сонсоогүй байх.

"Ч-Чи яагаад ийм эрт унтах гэж байгаа юм?"

"Рэйли хэлэхдээ хамгийн хүчтэй мангасууд шөнийн цагаар ихэвчлэн идэвхтэй байдаг ч үүр цайх үед сулардаг гэж хэлсэн. Тэр бүх мангасуудыг хамгийн сул дорой байдалд нь ялах хүртэл намайг шөнө тулалдахыг зөвшөөрөхгүй гэсэн юм. Тиймээс би үргэлж эрт унтдаг. ."

Island For Two  ||  ONE PIECEWhere stories live. Discover now