|1|

63 11 0
                                    

RIIZE-Love 119 дуунаас санаа аван бичлээ.

"Энэ жил Сөүлд ойрын жилүүдэд ороогүй их хэмжээний цас орж байна"

Чихэн дээр цаг агаарын мэдээ дүнгэнэж дэргэдэх цонхны завсраар хүйтэн агаар сийгэж байлаа. Эмнэлэгт хоёр долоо хоносон хэр нь одоо хүртэл зүүд зүүлдээд байгаа юм шиг санагдсан хэвээр байна.

Гипсдүүлсэн хөлөө зөөж ядан орноосоо босоод эмнэлгийн хувцсан дээрээсээ зузаан куртик өмслөө.

Дээвэр дээр агаар амьсгалах зуур өнөө л бодлууд толгойд эргэлдэнэ. 

Энэ жил яагаад ийм их цас орсон юм бол? Яагаад заавал би тэр үед тэр замаар явж таарсан юм бол? Яагаад би балетад тэгтлээ дурласан юм бол гэсэн бодлууд өвчтэй хөлөө хөдөлгөх бүрт минь зовоож байв.

Хэсэг зуур дээвэр дээр ганцаараа зогссоны эцэст буцаад өрөө рүүгээ зүглэлээ. Гэтэл хэвтэж байгаа өрөөнд минь өөр хүмүүс сууж байв. Гайхаад тоотыг нь хартал мөн байсан ч өөр хүний нэр бичээстэй байлаа. Түр гараад ирэх хооронд өөр өвчтөн оруулчихсан байна гэж баймааргүй юм гэж бодсоор хүлээн авах дээр очиж асуув.

"Миний хэвтэж байгаа өрөөнд өөр хүн орчихсон байна"

"Нэр чинь хэн бэ?"

"Ан Мису"

Компьютерийн ард суух эмэгтэйн царай хэдхэн секундын дараа барайгаад явчихав. Тэгээд над руу харж

"Ан Мису гэдэг өвчтөн хоёр долоо хоногийн өмнө машины ослоор ирсэн байна"

"Тийм ээ"

"Тэр өдрөө хагалгааны үеэр нас барсан байна" гэхэд нь сонссон үгэндээ итгэж чадсангүй.

"Ямар нэг алдаа гарсан байх. Би хоёр долоо хоногийн турш 808 тоотын өрөөнд хэвтсэн" гэхэд тэр эмэгтэй 

"Тэр өрөөнд долоо хоногийн өмнө өөр өвчтөн орсон байна. Өөр Ан Мису гэсэн хүний мэдээлэл алга" гэлээ.

Яг л би оршин тогтнохоо больчихсон юм шиг хачин мэдрэмж намайг бүчин авав. Эргэн тойрноо харахад гарцаагүй миний хоёр долоо хоногийн өмнө ирж хэвтсэн эмнэлэг мөн. Ямар нэгэн алдаа л гарсан байх. 

Хойд талын хүн хоолойгоо засахад би "Аан за баярлалаа" гэж хэлээд буцаад өрөө рүүгээ явлаа. Ямартай ч утсаа авъя гэж бодоод өрөөний хаалгыг нээтэл гурав дөрвөн хүн яг зэрэг над руу харав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 20 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

|PARALLELS|Where stories live. Discover now