"Нэр"
.............
"Овог нэр!"
"Ааххх яагаад ингээд байгаа юмбэ! Мэдсээр байж"
Намайг сүүлийн үед үргэлж байцааж байгаа цагдаа инээдээ барьж ядан надаас мэдүүлэг авах бөгөөд энэ үйл явдал дахин дахин давтагдаад байгаа нь яг галзууруулах нь! Ёнжүн гэдэг хүнтэй таарснаас хойш би энэ газрын гүйдэл буг чөтгөр нь болсон биз!
"Гуйж байна шдээ! Ганц л удаа намайг явуулчих!"
Цагдаа ах ус балган толгой сэгсрэх бөгөөд тэвчиж байсан инээдээ гэнэт л гаргахаар шийдсэн бололтой надруу усаа тургин ширээ цохьсоор инээж эхлэв. Би ч малийтлаа түүнлүү ширтэж байсан болохоор нүүр минь битүү түүний аманд байсан усаар угаагдахад малийх уруулаа ч хөдөлгөж чадахгүй гавтай гараараа нүүрээ арчиж байтал нөгөө цагдаа ах гэнэт л суудлаасаа босон ёслох бөгөөд би ч эргэж харж чадалгүй сандлаа хойш нална.
"Өө.. Ина юу даа?"
Нэг л танил мэт хоолой хажууд минь гарахад тэр зүгрүү харвал мөрдөгч Сүбин! Тэр намайг энд сууж байгаад итгэж ядсан харцаар нөгөө ахруу харснаа
"Нээрэнгээсээ юу?"
Нөгөө ах энэ санаа Ёнжүнийх байсныг түүнд хэлэх бөгөөд Сүбин ч санаа алдан
"Тэр өнөөдөр их том хэрэг хаахад тусалсан болохоор энэ удаа торгоод л өнгөрвөл яаж байна?"
Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй юм! Бага байхад эмээгийн хэлдэг үнэн байж! Сайхан царайтай хүн сайхан сэтгэлтэй гэж! Айшш! Энэ үгийг эрт санах минь яавдаа!
"Тээр! Би хэлсэншд! Луй..." гэнэт хажууд минь бүхэл бүтэн царайлаг мөрдөгч байгааг санан хэлэх гэж байсан үгээ залгисаар "Тэнд хэрэг мөрдөх гээд жүжиглэж байсан гээд байхад..." хэмээн сулхан дугарах хоолой минь үнэхээр тэнэг бас алингаа алдсан амьтан шиг л сонсогдоно..
Сүбин инээмсэглэн толгой дохин "Торгоход асуудалгүй гэж бодож байна!"
Би ч нүүр бардам суудлаасаа босон уруулаа цорвойлгосоор нөгөө цагдаа ахруу гавтай гараа сунгавал тэр их л бодлогширч байснаа толгой дохин
"Хэрвээ торгох бол сая орчим вон болох юм байна" гэсээр тооны машинаа нүүрэнд минь тулгах шахам харуулах бөгөөд би ч хормын дотор өөрчлөгдөн шууд л суудалдаа буцан суугаад гавтай гараа ширээн доор хийн
"Тэгье. Ачигдая"
Эцэст нь Сүбин миний торгуулийн мөнгийг төлөх бөгөөд би ч нүүр минь ув улаан болон түүнийг эсэргүүцсэн ч тэр яг л тэнгэрээс надад туслахаар ирсэн сахиусан тэнгэр мэт нүдэнд минь гялалзаж харагдана...
YOU ARE READING
CHECKMATE
FanfictionСолонгос улсын тэргүүлэх өмгөөлөгч Чуи Ёнжүн солонгос улсын тэргүүлэх луйварчинтай танилцсан түүх.