Our first meeting was just like a drama
___________________________________Тэдний учрал яг л кино шиг байсан. Хүйтэн бороонд шүхэргүй гүйх намхан залууд хүрэмхийхээ булангаас санал болгон хамтдаа жижигхэн хүрэмний дор шүргэлцэн гүйж тэд анх учирсан. Тэр үед залуу дан ганц хүрэмнийхээ буланг бус зүрхнийхээ буланг тэр намхан залууд атгуулсан юм.
***
Томоо барилгын үүдэнд тэнгэрээс хувингаар цутгах мэт орох бороог санаа алдан харах залууг Khaotung гэдэг. Тэр одоо 22 настай бөгөөд нэг жижигхэн компанид дагалдангаар ажиллаад 3н сарын нүүрийг үзэх гэж буй.
Санаа алдах түүний хажууд өвдгөө хүртэл татсан банзал, богино хар үстэй эмэгтэй ирж зогсоод шүхрээ автобусны буудал хүртэл хуваалцаж болох талаар хэлэхэд хэтэрхий ичимхий дотогшоогоо тэрээр татгалзаж орхив.Яг энэ байрандаа 30аад минут зогсон бороо намжихыг хүлээсэн ч түүний бодсон шиг хурдан зогсох шинж огт байсангүй. Харин ч цаг өнгөрөх тусам ширүүсээд байх шиг санагдана. Бугуйн дахь цагаа харвал түүний уулзалт товлосон цаг болоход ганцхан цаг дутуу байсанд арга буюу бороонд гүйх сонголт л түүнд үлдэв. Тэр ахиад л гүнзгий санаа алдаад цүнхээ цээжиндээ наагаад гүйж эхэллээ.
Бороон дусал нүдэнд нь орж эргэн тойрон харагдахуйяа бэрх болоход ойр харагдах дэлгүүрийн саравчинд гүйн орлоо. Тэр цээжиндээ борооноос хамгаалан барьсан хүрэн арьсан цүнхнээсээ жижигхэн цэнхэр хавирган сарны хатгамалтай алчуур гаргаж ирэн нүдээ арчин зогсоход дэлгүүрээс түүнээс хавь өндөр боловч царай нь түүнтэй ойролцоо насны харагдах царайлаг залуу гарч ирээд хажууд нь зогсов.
Залуу "Дэлгүүрийн шүхэр дуусчихаж. Чи ч бас шүхэргүй бололтой" танихгүй царайлаг эр яриа эхэлсэнд сандрах ч аль болох зүгээр байгаа мэт царай гарган хоолойгоо засаад "Би хэдийнээ норчихсон. Шүхэр хэрэггүй ээ" гээд хальт инээмсэглэн явах гэхэд нь царайлаг залуу гаднах хүрмээ тайлан намхан залууд атгуулаад "Гурав тоолоод гүйгээрэй" гээд түүнийг хариу өгч амжихаас ч өмнө хурдан тоолоод түүнийг дагуулан гүйв. Тэд ширүүн бороонд шалбага норж байсан ч энэ тийм ч хамаатай биш байлаа. Жижигхэн хүрэмний доор нойтон биес нь хааяа хааяа шүргэлцэж инээлдэн гүйх хоёр залуу сая нэг автобусны буудал дээр ирлээ. Хоёул амьсгаатан өвдгөө тулж зогсоод бие бие рүүгээ харан дахин инээлдлээ.