Байцаалт

35 7 1
                                    

Тэнгисийн ус асар хүйтэн агаад хүчтэйгээр агуулах руу орж ирж байлаа. Би нэгэнт нүхийг битүүлж чадахгүй болохоор эргэн тойрондоо хэрэг болчихоор зүйлсийг хайж эхлэв.

Би эцэст нь баллоонтой хүчилтөрөгч оллоо. 

Намайг баллонтой хүчилтөрөгчийг масктай холбож байхад тэнгисийн цэл хүйтэн ус миний өвдгөөр татаж байлаа. Би байдгаараа амьсгаадаж, шилбэ шагай маань хүйтнээс болоод мэдээгээ алдсан байсан юм.

Бас усны даралттай шажигнан орж ирж буй чимээнээс болоод Аарисыг шилэн хаалганы өмнө ирсэн байсныг ч би анзаарсангүй.

Би хүчилтөрөгчийн баллооныг нуруундаа үүрээд, маскаа хүзүүндээ хийгээд шилэн хаалга руу чиглэв. Миний гуяыг хүртэл татсан далайн ус миний цусыг царцаасан мэт дааруулж, шилэн хаалгыг бүх хүчээрээ балбасан ч тусыг эс олов.

"Раяли, чи миний асуултанд хариулсангүй, Чи яагаад надад худлаа яриад байгаа юм."

"Муу новш, хаалгыг онгойл л доо." гэж намайг хаалгыг нүдэн хашхирахад Аарис юу ч хэлсэнгүй. Би агуулахаас хойд хэсгээс сүх олоод шилэн хаалга руу байдаг хүчээрээ шидлээ. Даанч сүх буцан ойгоод усанд уналаа. Аарис 

"Харж байна уу, ингээд ерөөсөө нэмэргүй. Чамд одоо амьд үлдэх ганц л арга байна." гэж хэлэхэд би шилэн хаалга руу, бэлхүүсээр минь татах усыг арай хийн сөрөн гаталсаар очлоо. Намайг хаалган дээр очин түүнээс аврал эрэх мэт харахад Аарис

"Надад үнэнийг хэл." гэж шаардав.

"Чи юу мэдмээр байгаа юм?" гэж хоорондоо харшиж эхэлсэн шүднүүдээ тэвчин байж хэлэхэд Аарис над руу өрөвдсөн шинжээр харсангүй. Өмнөх түүний санаа тавьсан, багийнхандаа анхаарсан, тэднийг ойлгосон зан чанараас юу ч байсангүй, гагцхүү цатгалан барс үүрэндээ авчирсан олзоо хэзээ яаж идэх вэ гэж харж байгаа юм шиг харсаар байлаа.

Түүний энэ авир намайг үнэхээр айлгаж, би эцэст нь уйлж эхлэв. 

"Онгойлчих л доо, Аарис. Би чамайг бурхан гэдгийг мэднэ. Бас би... би дотор ороод бүгдийг нь чамд хэлье. Би хоёр жилийн өмнө Анкорад очиж байсан. АААРИС, гуйя. Би чамаас гуйж байна. Хаалгаа онгойлчих л доо." гэж намайг шилийг нүдэн хашхирч эхлэхэд Аарис 

"Чи хагас бурхан юм уу?" гэж асуулаа

"Үгүй ээ..."

"Бурхан юм уу?"

"Үгүй ээ"

"Чи тэгээд юу юм?"

"Би.. хүн. Гэхдээ, нөгөө... Аарис..."

"Чи яаж бурхдын тухай мэддэг юм?"

"Би Анкорад очиж байсан, гуйя хаалгаа..." Энэ үед ус цээжээр татаж ирсэн бөгөөд би Аарисыг намайг оруулах байх гэж найдсан ч тэр оронд нь эцсээ хүртэл намайг байцаахаар шийдсэн бололтой.

"Хэн чамайг амьд үлдэхийг зөвшөөрсөн юм?"

"Анкорагийн хаан. Миний дурсамжийг арилгасан гэхдээ би буцаад саначихсан."

"Хэний тусламжтайгаар?"

"Би өөрөө л саначихсан..."

"Хэн чамайг бурханлаг болгоод Анкорад аваачсан юм?"

"Үгүй ээ тэгээгүй, би..." энэ үед ус миний ам руу орон цалгиж эхэлсэн ба би хүчилтөрөгчийн маскаа зүүлээ.

Аарис миний сүүл болж хувираагүй хөлийг хараад толгой сэгсэрснээ

"Надад харамсалтай байна Раяли, уучлаарай." гэж хэлэхдээ бугуйгаа нэг эргүүлэхэд;  шумбагч онгоцон дотор байсан ус хөдөлж намайг задгай далай руу цоорхой нүхээр дамжуулан гаргачих нь тэр. 

Би тэр дороо агаарын даралтанд бяцарч үхэх ёстой байсан ч тэгсэнгүй. Хоёр жилийн өмнөх судлаач бурханы хэлсэнээр надад Анкорагийн агаарын даралтыг тэсвэрлэх чадвар гененд минь байдаг гэж байсан. Тэр үнэхээр үнэн бололтой.

Бие маань даарсандаа бие сайн хөдөлж чадахаа байгаад хүчилтөрөгчийн маскаараа л арай хийн амьсгалж байлаа. Хүчилтөрөгчийн баллоон намайг ихдээ хоёр цаг амьд байлгах бөгөөд задгай тэнгист би ер нь шумбагчид буцаж орохгүйгээр амьд үлдэх магадлал 0% байсан юм.

Гэтэл гэнэт би усны урсгалд түрэгдэн шумбагч онгоцны урд талын хэсэгт ирсэн ба тэндээс би хөлөг доторх Аарисыг олж харлаа. Хүчилтөрөгчийн маскнаас гарах агаар намайг үхчихээгүй байгааг хангалттай илтгэж байсан бөгөөд үүнд Аарис үнэхээр их гайхсан харагдлаа. 

Намайг бурхдын тухай мэдэж байгаагийн минь төлөө алахыг завдсан ч агаарын даралтанд тэсвэртэй гэж бодоогүй байх.

Ингээд Аарис хуруунуудаа өөр лүүгээ нэг татахад би хөлгийн урд талын шилийг хүчтэй гэгч нь мөргөөд ухаан алдлаа.


💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now