8

273 48 8
                                    

Түүнтэй ийм газар байтугай ийм нөхцөлд таарна гэж хэн төсөөлөхөв? 

"Эххх..--" гэсэн авианаас өөр зүйл амнаас минь гарсангүй. Харин Ёнжүн үүнд нээх их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой уруулаа зуун барин "Дандаа цагаа ололгүй гарч ирэх юмаа..." хэмээн амандаа үгэлснээ өнөөх залуугын цамцнаас таттал түүний өмсөж байсан цамц урагдан товчнууд нь газар унаж байх нь тэр. Би ч нүдээ даран хаалгаа хаах гэтэл Ёнжүн нөгөө залуугын өвдөгрүү өшиглөн өөрийнхөө урд сөхрүүлэн  суулгах бөгөөд тэр залуу бага зэрэг согтсон байсан бололтой ёжтой инээснээ

"Би ч ийм залуучуудад дуртай шүү" гэсээр Ёнжүний өмдний тэлээнд хүртэл тэр хариу ёжтой инээмсэглэн

"Би ч бас Канхүнтэй холбоотой хүмүүст бүгдэд нь дуртай." 

Энэ өгүүлбэрийг хэлж дуусмагц нөгөө залуу ухаан орсон бололтой шууд л газраас босон түүнээс зугтаах бөгөөд Ёнжүн "Түүнийг эндээс гаргаж болохгүй шүү" хэмээн орилох нь тэр. Би ч сандарсандаа хаалга хүчтэй хаан түгжээд хамаг биеэ чангалан түүнтэй нүүр тулан гараа алдлахаас өөр зүйл хийж чадахгүй эцэст нь тэр цамцнаас минь хүчтэй татан газар унагах нь тэр.. Энэ муу...

Зивүү дургүй зэрэг дүрэлзсэний дараа л газар унасан чигтээ түүний өмдийг шувтлан зогсоосноо анзааран Ёнжүнлүү "Хурдан барихгүй юму" хэмээн орилтол тэр инээж байснаа их л тайван бидний хажууд ирэн өмдөндөө тээгэлдэн газар унасан нөгөө залуугын гаранд гав зүүснээ 

"Одоо хэлэхгүй юму? Канхүний хэрэгт хэн холбоотой байсныг?"

Нөгөө залуу шүдээ зуун "Амаа тат.. Чи хэзээ ч олж мэдэхгүй" хэмээн газар нулиман чанга инээх бөгөөд Ёнжүн ч түүнээс ийм хариу авна гэдгээ мэдэж байсан юм шиг л санаа алдан 

"Нууц хэзээ нэгэн цагт ил гардаг гэдгийг мэдэж бай..." гэснээ утсаа гаргаж ирэн цагдааруу залгаж байгаа бололтой.. Түүнийг тэгж байх хооронд өнөөх залуу чанга чанга инээж байснаа

"Яасан? Гэмгүй хүн ялласныхаа дараа өмгөөлөгч болоо юу? Чөтгөр хэзээ ч сахиусан тэнгэр болдоггүй юм... Харин нууц бол нууц хэвээрээ үлдэж болно"

Тэр залуу ингэж хэлснээ өөрийнхөө хэлийг чангаар хазах бөгөөд түүний эрүү даган цус урсаж эхлэв.. Би ч болоод байгаа зүйлийг ойлгож ядан тэдэнлүү ээлжлэн харж байтал Ёнжүн маш тайвнаар түүний өмнө явган сууснаа үсээр нь тоглонгоо хацраа хэлээрээ түлхэн инээмсэглэж байснаа

CHECKMATEWhere stories live. Discover now